Search

Төрийн банкны нэр барьж, фишинг хийдэг сайтаар хувийн мэдээллийг авахыг санаархаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1480

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Төрийн банктай бол “ок” эсвэл “За” гэж бичээд 70 сая хожоорой гэсэн мессеж бичээрэй” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Түгээсэн хаяг нь шинэ, чатаар ирсэн мессеж нь үг үсэг, утга зүйн алдаатай, Төрийн банкны нэвтрэх цонхыг хуурамчаар хийсэн, хавсаргасан вэбсайт нь IPQS-ээс сэжигтэй гэсэн үнэлгээ авсан зэрэг нь уг постыг залилангийн шинж чанартай гэдгийг нотолж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 03-нд нээгдсэн Эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж Facebook пэйж “Төрийн банктай бол “ок” эсвэл “За” гэж бичээд 70 сая хожоорой гэсэн мессеж бичээрэй” гэх агуулгатай пост 06 дугаар сарын 03-нд гурван удаа (энд, энд, энд), 06 дугаар сарын 16-нд нэг удаа түгээжээ. Эдгээрээс хамгийн их хандалт авсан пост нь 135 реакц, 526 сэтгэгдэл, 6 шэйр авчээ.

Шинэ хаяг нээж, төлбөр төлж идэвхжүүлжээ

Эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламж нэртэй Facebook пэйж 2025 оны 06 дугаар сарын 03-нд нээгдсэн бөгөөд түгээсэн постоо бүүстэлжээ.

Пэйжийн ил тод байдал
Пэйжийн бүүст хийсэн эсэх

Түгээсэн постын дагуу мессеж илгээв

Бид тухайн хаяг руу чатаар холбогдон лавлахад, овог, нэр, утасны дугаар, оршин суух хаяг, мэргэжил, банкны дансны дугаар гэх мэт хувийн мэдээлэл өгөхийг шаардлаа. Шаардсан хувийн мэдээллийг бид бодит бусаар бөглөн, хариу бичив.

Утга зүйн алдаа байгаа эсэхийг шалгаж байгаарай
Ямар ч банк болон санхүүгийн байгууллага таны хувийн мэдээллийг чатаар асуудаггүй гэдгийг санаарай

Цаашлаад, нэгэн холбоосыг илгээн “дарж ороод бүртгэлээ баталгаажуулна уу” гэв. VPN (Virtual Private Network) ашиглан холбоос руу ороход Төрийн банкны лого ашигласан нэвтрэх цонх гарч ирлээ. Нэвтрэх хэсэгт дурын нэр, нууц үг бөглөн ороход вирусийн эсрэг программ JS/Adware.Revmbill.B гэх нэртэй нэгэн төрлийн вэб браузер тандагч илэрлээ хэмээн анхаарууллаа.

Төрийн банкны нэвтрэх цонхны хуурамч хувилбар
Adware.Revmbill.B гэх нэртэй вэб браузер тандагч
  • VPN – Компьютер, утасны IP хаягийг өөрчлөн, байршил нууцлахаас гадна интернэт орчинд таны датаг кодчилж, нууцалдаг.
  • JS/Adware.Revmbill.B – Зар сурталчилгаа, холбоос зэргийг вэб браузераар дамжуулан автоматаар түгээдэг, вэб браузерын тохиргоог өөрчилдөг, зочилсон вэбсайтуудын мэдээллийг авч цааш тараадаг зэрэг сөрөг үр дагавартай.

Хавсаргасан холбоосын вэбсайтыг шалгав

Бид вэбсайт шалгадаг Get safe online хэрэглүүр ашиглан харахад, илгээсэн хаяг нь 2022 онд Японд нээгдсэн, сэжигтэй үйл ажиллагаа илэрсэн, маш муу итгэлцлийн оноотой вэбсайт гэж гарч ирлээ. Мөн phishing alert буюу хувийн мэдээлэл цуглуулах зорилготой гэсэн анхааруулга байгааг харж болно. Phishing халдлагаас хэрхэн сэргийлэх тухай эндээс үзээрэй.

Мөн IPQS (IPQualityScore) цахим залилан илрүүлдэг платформоос сэжигтэй, phishing үйл ажиллагаа явуулдаг гэсэн үнэлгээ авчээ.

Түгээсэн хаяг нь шинэ, чатаар ирсэн мессеж нь үг үсэг, утга зүйн алдаатай, Төрийн банкны нэвтрэх цонхыг хуурамчаар хийсэн, хавсаргасан вэбсайт нь IPQS-ээс сэжигтэй гэсэн үнэлгээ авсан зэргээс харвал түгээсэн пост цахим залилан болох нь тодорхой аж. Иймд та ямарваа нэг байгууллага, компанийн нэр барьж холбогдсон мессеж, чатад хэрсүү хандаж, албан ёсны байгууллагаас асууж байхыг зөвлөе. Мөн Монголын баримт шалгах төвийн “АСУУ” ухаалаг чатботод холбогдож шалгуулах мэдээ, пост илгээж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 1 (архивласан хувилбар 1)

Шалгасан мэдээлэл 2 (архивласан хувилбар 2)

Шалгасан мэдээлэл 3 (архивласан хувилбар 3)

Шалгасан мэдээлэл 4 (архивласан хувилбар 4)

Эх сурвалжууд

Cifas – Вэбсайтыг үнэлж, залилангийн шинж чанартай эсэхийг тодорхойлдог хэрэглүүр

IPQualityScore – Вэбсайтад үнэлгээ өгдөг хэрэглүүр

АСУУ – Баримт шалгалтын ухаалаг чатбот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Төрийн банктай бол “ок” эсвэл “За” гэж бичээд 70 сая хожоорой гэсэн мессеж бичээрэй” гэх агуулгатай пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document