Search

2023 онд сүйрсэн хөлгөөс олдсон шаазан эдлэлийн зургийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1478

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бадархундага нуурын ёроол дахь мөнгөн аяганууд гэх тайлбартай зураг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2023 оны 5-р сарын 21-нд Өмнөд Хятадын тэнгист живсэн хөлөг онгоцны нэгний эргэн тойронд тарсан шаазан эдлэлүүдийн зургийг нийтэлснийг буруу тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 09-нд Battuvshin Luvsansuren, Zereg.mn зэрэг хаягаас “Бадархундага нуурын ёроол дахь мөнгөн аяганууд” гэх тайлбартай нуурын ёроолд үлдсэн аягануудыг дүрсэлсэн зураг оруулжээ. Мөн Altanzul Byambaa, Онцлох Мэдээ гэх мэт хаягаас ижил зургийг “нууранд мөнгөн эдлэл, элдэв металл хийх нь эмгэнэлтэй” гэх агуулга бүхий тайлбартай түгээсэн байна.

Түгээсэн мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2023 оны Өмнөд Хятадын тэнгисээс олдсон хэдэн зуун шаазан эдлэлийн тухай мэдээллүүд илэрцээр гарч ирлээ. Тодруулбал, тус зураг нь 2023 онд археологийн хамтарсан баг Өмнөд Хятадын тэнгисийн ёроолд 1500 метрийн гүнд байх хоёр сөнөсөн хөлгөөс 500 орчим жилийн өмнөх 200 гаруй дурсгалт зүйлийг олжээ. China daily мэдээллийн сайтад анх 2022 оны аравдугаар сард сүйрсэн хөлгүүдийг олсон ба Мин гүрний үеийнх (1368-1644) хэмээн тогтоосон тухай мэдээлсэн. Мөн хөлөг онгоцны ихэнх хэсэг нь элсэнд булагдсан тул 100 мянга гаруй соёлын дурсгалт зүйл булагдсан гэх тооцоог гаргасан тухай Asia News Network, The Independent, Nation Thailand  зэрэг мэдээллийн сайтад мэдээлжээ.

Зургийн эх сурвалж: China Daily мэдээллийн сайт. 2023 оны 5-р сарын 21-нд Үндэсний соёлын өвийн газраас нийтэлсэн гэрэл зурагт Өмнөд Хятадын тэнгист живсэн хөлөг онгоцны нэгний эргэн тойронд тарсан шаазан эдлэлүүдийг харуулсан байна.

Отгонтэнгэр уулын өвөрт орших Бадархундага нууранд хүмүүс мөнгө аяга хийх үзэгдэл бий бөгөөд 2018 онд Бадархундага нуураас 279 мөнгөн аяга хулгайлж, 2 хүнийг буудсан хэрэг гарч байжээ.

Бадархундага нууранд хүмүүс мөнгө, алт, зэс эдлэл өргөдөг уламжлал байдаг ч шалгасан мэдээлэлд ашигласан зураг Бадархундага нуурын ёроолын бус Хятадын Зүүн тэнгисээс олдсон Мин гүрний үеийн шаазан эдлэлийн зураг юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Бадархундага нуурын ёроол дахь мөнгөн аяганууд гэх тайлбартай зураг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document