Search

Цахим орчин түгсэн барилгын бичлэг нь Замын-Үүдэд биш

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1464

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Замын-Үүдэд барьж буй ресторан” гэх тайлбартай рийл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ барилгын бичлэг болон зураг нь гаднын цахим орчинд 2022 онд эрчимтэй түгж байсан бичлэгийг “Замын-Үүдэд барьж буй ресторан” гэх тайлбар нэмж түгээн төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Gan-Ochir нэртэй Facebook пэйж “Элэг авлаа ямар дурак нь ийм юм барьдаг байна аа” гэх гарчигтай, мөн “Замын-Үүдэд барьж буй ресторан” гэх тайлбартай рийл түгээжээ. Уг рийлийг 4700 гаруй реакц, 725 сэтгэгдлээр идэвхжүүлж, 656 удаа цааш түгээж, 1.3 сая гаруй удаа үзжээ.

Бид түгээсэн рийлийг Google Lens ашиглан хайж, илэрцийг хандалт болон огноогоор нь жагсаан гаргахад илэрц нь араб хэл дээр байгааг доорх зургаас үзээрэй.

Түгсэн платформ: TikTok
Нийтэлсэн огноо: 2022-03-29
Реакц: 739
Үзэлт: 121 мянга
Түгсэн платформ: Facebook
Нийтэлсэн огноо: 2022-05-11
Реакц: 1400
Сэтгэгдэл: 495
Түгсэн платформ: Facebook
Нийтэлсэн огноо: 2022-07-04
Реакц: 708
Үзэлт: 46 мянга
Түгсэн платформ: Baidu
Нийтэлсэн огноо: 2022-12-16

Эндээс үзвэл, энэхүү барилгын бичлэг болон зураг нь гаднын цахим орчинд 2022 онд эрчимтэй түгсэн байна. Тэгвэл үүнийг авч “Замын-Үүдэд барьж буй ресторан” гэх тайлбар нэмж түгээн төөрөгдүүлжээ. Ийм гаднын сонин, содон бичлэг зургийг авч Монголд болж буй мэтээр түгээж хандалт авах явдал түгээмэл байдаг тул та зураг, бичлэгээр хайх аргад суралцаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Замын-Үүдэд барьж буй ресторан” гэх тайлбартай рийл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document