2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Naranbayar Dashjav нэртэй Facebook хэрэглэгч “CNN сувгийн супер сэтгүүлч Ричард Күэст..”Би Монголд очоод ямар адгийн амьтантай уулзчихсан юм бэ? Ерөнхий сайд хүн байж улсынхаа бүх мөнгийг өөрөө хулгайлаад өөрийнхөө дансандаа хийчихсэн авлигач бузар гэж яг одоо дэлхий даяар түүний тухай ид шуугьж байна.Мөн тэр намайг галзуу,солиотой гомо хүн шиг бүр санаа зовмоор маш олон хүмүүсийн дунд,маш удаанаар онгоцны буудал дээр тасралтгүй бараг бүтэн хагас цаг ширтээд,инээгээд байсан нь ямар аймшигтай,хар дарсан зүүд шиг муухай агшин байсан бэ..” гэж өчигдөр CNN сувгаараа ярилаа шүү!” хэмээн CNN сувгийн сэтгүүлч Richard Quest болон Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зургийн хамт түгээжээ. Уг постыг 813 реакц, 132 сэтгэгдлээр идэвхжүүлж, 774 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр X (Twitter) платформд нэгэн монгол хэрэглэгч дээрх түгээсэн постод дурдагдсан CNN-ийн сэтгүүлч Richard Quest-ийг дурдан лавлажээ.
Richard Quest дээрх постын хариуд өөрийн X (Twitter) платформд бичсэнийг орчуулбал “Юу гээч нь энэ вэ. Энэ зохиомол зүйлийг унш даа. Ямар ер бусын худал, хуурмаг нь вэ. Тодруулж хэлбэл: Үүнийг хэн нэгэн ямар гээгчийн шалтгаантай зохиосон юм бол, би лав ийм зүйл огт хэлээгүй шүү. Яг юунд ундууцахаа мэдэхгүй л байна. Эдгээр худал үгсийг зохиосон хүнд үү эсвэл үүнд итгээд байгаа хүмүүст үү. Би тэгж хэлээгүй ээ, мөн хэзээ ч хүнийг тийм үгсээр тодорхойлохгүй. Ричард Күэст (жинхэнэ нь)” гэжээ.
Good grief. Just read this total bollocks.
— Richard Quest (@richardquest) May 31, 2025
What an extraordinary load of rubbish.
To be clear: this is made up by someone for whatever weird reasons – and I said nothing of the kind.
I don’t know what I am more annoyed about – that someone creates these lies or that…
Дүгнээд хэлбэл, цахим орчинд гаднын мэдээлэл болон хүний хэлсэн үг зэргийг орчуулан түгээхдээ утгыг гуйвуулах, заримдаа ор үндэслэлгүй зүйл зохиох явдал байдаг. Үүний нэг жишээ нь дээрх пост юм. Ийм та аливаа гаднын мэдээлэл, постыг эх сурвалжтай нь харьцуулж уншиж байхыг зөвлөе.




