Search

“МАН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр боллоо” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1461

Ерөнхий агуулга

“УИХ-дахь МАН-ын бүлэг 10 минутын хугацаанд хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИТГЭЛ хүлээлгэхээр болжээ” гэх пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “МАН-ын бүлэг дээр гишүүд асуулт асуугаагүй, бүлэг ямар нэг шийдвэр гаргаагүй, парламент эцсийн шийдвэрийг гаргана” гэв.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 02-ны 11:29 цагт Shuud.mn пэйжээс “УИХ-дахь МАН-ын бүлэг 10 минутын хугацаанд хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИТГЭЛ хүлээлгэхээр болжээ” гэх пост оруулсан байна.

Б.Баярбаатар: МАН-ын бүлэг дээр гишүүд асуулт асуугаагүй, бүлэг ямар нэг шийдвэр гаргаагүй

МАН-ын бүлгийн хуралдааны талаар iToim.mn сайтад УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар дараах мэдээллийг өгсөн.

  • “Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх тогтоолынхоо төсөл, түүнтэй холбоотой тайлбараа гаргаж танилцуулсан. Гишүүдээс асуулт, хариулт явсангүй, бүлэг ямар нэг шийдвэр гаргаагүй. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх хууль зүйн үндэслэл нь парламентад байгаа. Тэнд гишүүд шийдвэрээ гаргана. МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргаагүй, хамтарсан Засгийн газрын асуудлыг хөндсөн. Парламент дээр эцсийн шийдвэр гарна…” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалж:

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарын мэдэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“УИХ-дахь МАН-ын бүлэг 10 минутын хугацаанд хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ИТГЭЛ хүлээлгэхээр болжээ” гэх пост оруулсан байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document