Search

Вьетнам улсаас удирддаг хуурамч хаягаар хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1460

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өндөр чанартай мөнгөн зүүлтүүд 50% хямдарлаа” гэсэн тайлбартай олон төрлийн гоёлын эдлэлийг сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вьетнам улсаас удирддаг хуурамч хаягаар гоёлын эдлэл зарах нэрийдлээр залилангийн шинжтэй мэдээллийг түгээж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Trendy Chain гэх хуудаснаас “Өндөр чанартай мөнгөн зүүлтүүд 50% хямдарлаа” гэсэн тайлбартай олон төрлийн гоёлын эдлэлийг сурталчилсан бичлэг нийтэлжээ.  Уг пост 413 гаруй реакц, 409 сэтгэгдэл авч, 130 удаа цааш түгээгджээ.

Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг шалгах аргыг ашиглалаа. Тухайн хаягийн нээлттэй байдлыг нягтлахад Вьетнам улсаас удирдан мэдээлэл түгээж байна. Мөн холбогдох дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй зөвхөн линкээр дамжин худалдан авалт хийхийг уриалсан байна.

Үүнээс гадна тухайн хаягаас түгээсэн зарим пост нь непал хэлээр нийтлэгдсэн байх бөгөөд өөр өөр төрлийн линкийг мэдээлэлдээ хавсаргасан байна. Тэдгээр линкээр овог, нэр, утасны дугаар, гэрийн хаяг гэх мэт хувийн мэдээллийг цуглуулж буй юм. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм.

Гаднын улсаас удирддаг, баталгаагүй хаягаар янз бүрийн бүтээгдэхүүний нэрийг ашиглан залилан хийх үзэгдэл түгээмэл бий. Энэ төрлийн мэдээллийг түгээдэг хуурамч хаягууд нь холбоо барих дугаар, хаягийн нэмэлт мэдээлэлгүй, үг үсгийн алдаатай, найруулга муутай оруулгын тайлбартай байхаас гадна бага үнээр их ашиг олох боломжтой мэт агуулгыг түгээж, зөвхөн чатаар мэдээлэл авч холбоосоор нэвтрэхийг уриалдаг. Тухайн холбоосоороо дамжуулан хүний хувийн мэдээлэл, банкны нууц үг, картын дугаар зэргийг хулгайлах магадлалтай байдаг.

Иймд баталгаагүй хаягаас түгээсэн үл мэдэх линкээр нэвтэрдэггүй, хуурамч мэдээллийг таньж, мэддэг хэрсүү нэгэн байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Өндөр чанартай мөнгөн зүүлтүүд 50% хямдарлаа” гэсэн тайлбартай олон төрлийн гоёлын эдлэлийг сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document