Search

“Өлсгөлөн зарлагсад нууцаар хоол идсэн” гэх мэдээлэлтэй уялдаж, хиймэл оюунаар бичлэг хийж егөөджээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1459

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Даргаа намайг ашиглаач хөдөлгөөний цатгалан зарлаж байгаа майханд гэнэт яваад ортол.” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн зураг, бичлэгийг шалгадаг Hive Moderation-д 86.8%-тай гэсэн үр дүн гарснаас гадна уг постыг түгээсэн хэрэглэгч засвар оруулан “Google Veo 2” модель ашигласнаа дурджээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Loong Man гэх нэртэй Facebook хэрэглэгч “Даргаа намайг ашиглаач хөдөлгөөний цатгалан зарлаж байгаа майханд гэнэт яваад ортол.” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 720 гаруй мянган удаа үзэж, 165 сэтгэгдлээр идэвхжүүлж, 686 удаа цааш түгээжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн жагсаал улс төрийн нөхцөл байдалтай уялдаж, огцруулах шаардлага болж, Сүхбаатарын талбайд хагас сар гаруй болж байна. Харин түүний эсрэг акц хийж, төрийн ордны баруун талд Ерөнхий сайдыг огцруулахгүй, ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж, баялгийг ард түмэнд түгээх шаардлага тавьж (энд, энд) дөрвөн хүн өлсгөлөн зарлаж, нэг нь эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.

05 дугаар сарын 30-нд өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс хоол идэж байгаад баригдсан гэх мэдээлэл цахим орчинд түгэж эхэлсэн ба одоогоор хоол идсэн эсэх талаарх эмчийн үзлэг хийж, эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. /Өлсгөлөн зарласан хүмүүс өлсгөлөнгөө зогсоохдоо эмнэлгийн хяналтад “нойл шөл”-өөр эхэлж хоолонд ордог тухай СБД-ийн Эрүүл мэндийн төвийн эмя Ж.Долгормаа 2021 онд мэдэгдэж байжээ./

Шалгасан бичлэг нь өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс хоол идэж байгаад баригдсан гэх мэдээллийг егөөдөж, хиймэл оюунаар бүтээсэн байна. Харин тухайн егөөдлийг шууд утгаар нь ойлгосон, мөн цааш түгээхэд нь бодит мэтээр ойлгож төөрөгдсөн хүмүүс байгаа тул нягталлаа.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэгийн түгээмэл шинж тэмдгүүд гэвэл амны хөдөлгөөн, тогтмол нүдээ анивчих, нүүрний хувирал зэрэг байдаг аж.

Түгээсэн бичлэгийг секунд, секундээр нь үзвэл дээрх шинж тэмдгүүд ажиглагдлаа.

Hive Moderation буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг, бичлэгийг шалгадаг вэбсайт руу орж шалгахад уг бичлэг 86.8%-тай хиймэл оюун ухаан болон Deepfake ашигласан гэсэн үр дүн гарлаа.

Мөн уг постод засвар орсон эсэхийг шалгахад, 2025 оны 05 дугаар сарын 30-ны 15:04 цагт анх түгээхдээ “Даргаа намайг ашиглаач хөдөлгөөний цатгалан зарлаж байгаа майханд гэнэт яваад ортол.” гэсэн тексттэй байсан бол маргааш нь буюу 31-ний 10:18 цагт хиймэл оюун ухаанаар видео хийдэг модель болох “Google Veo 2” гэж нэмжээ.

Дүгнээд хэлбэл, дээрх шинж тэмдгүүд болон хэрэглүүр ашиглан шалгахад хиймэл оюун ухаанаар уг бичлэгийг хийсэн нь тодорхой болж байна. Мөн постыг түгээсэн хэрэглэгч постоо засаж, хиймэл оюун ухаанаар хийсэн гэдгээ мэдэгдсэн зэрэг нь үүнийг нотолж байна.

Бид өмнө нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг болон бичлэгтэй холбоотой баримт шалгалт хийж байсныг энд, энд, мөн эндээс үзээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Hive Moderation – Хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгадаг хэрэглүүр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Даргаа намайг ашиглаач хөдөлгөөний цатгалан зарлаж байгаа майханд гэнэт яваад ортол.” гэх гарчигтай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document