2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Erdene Complex нэртэй Facebook пэйж “TEMU-ийн 300 гаруй тонн бараа хадгалагдаж байсан агуулах шатаж 7500 $ америк долларын хохирол учирчээ” гэх гарчигтай постыг нэгэн зургийн хамт түгээжээ. Уг постыг 987 реакц, 142 сэтгэгдлээр идэвхжүүлж, 104 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Google Lens ашиглан хавсаргасан зургийг хайж үзэхэд 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Сан Бернардино хотын шатаж буй нэгэн агуулах байжээ. Сан Бернардино хотын гал түймэртэй тэмцэх газрын албан ёсны вэбсайтад мэдээлснээр “2972 метр квадрат хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага шөнийн 3 цагт ирсэн. Тэрээр 90 минутын дотор галыг унтраасан бөгөөд ямар нэг хүн гэмтэж, бэртээгүй” гэжээ. Үүнээс гадна энэхүү агуулахыг ямар компани эзэмшдэг, юуны агуулах байр байсныг олон нийтэд зарлаагүй аж.


Мөн 2025 оны 01 дүгээр сарын байдлаар Temu-ийн зүгээс “Манай ямар нэг агуулах байранд гал гарсан тохиолдол байхгүй” хэмээн мэдэгджээ.
Тэгвэл энэхүү АНУ-ын Сан Бернардино хотын агуулах шатаж буй зургийг ашиглан Temu-ийн агуулах байр шатаж байна хэмээн төөрөгдүүлсэн гарчиг өгөн түгээсэн байна. Иймд та цахим орчинд түгж байгаа зураг, бичлэг агуулсан мэдээлэлд сэрэмжтэй хандаж, зургаар хайх аргад суралцахыг зөвлөе. Дараах баримт шалгалт руу орж зургаар хэрхэн хайх алхмуудыг уншаарай.




