2025 оны 05 дугаар сарын 27-нд Цэндийн Баяраа гэх хаягаас нэр, хаяггүй сэтгэгдлүүд ингэж ажилладаг буюу троллууд ингэж ажилладаг гэх агуулгатай тайлбар бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Бичлэгийг нийт 38 сэтгэгдлээр идэвхжүүлж, 194 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2025 оны 03 дугаар сард сошиал медиа платформуудад нийтлэгдсэн илэрцүүд гарч ирлээ. Хиймэл оюун ухааны тухай мэдээлэл оруулдаг @artificialintelligence.co инстаграм сувагт Хятадын Manus AI-ийн тухай мэдээлэл оруулсан ба шалгасан бичлэгийг “50 орчим ажлыг нэг дор авч, даалгаврыг нэг дор автоматжуулах” чадвартай болохыг тайлбарлан бичжээ.
Бичлэгийн эх хувилбарыг 2025 оны 03 дугаар сарын 06-нд @StlightLeon гэх X хаягт Manus хиймэл оюуныг ашиглаж үзсэн тухай тайлбартайгаар нийтэлжээ. Тодруулбал, “Өнөөдөр Манусаар дүүрэн байлаа. Янз бүрийн агентуудыг (ажлын урсгал) томьёолж, тэдгээрийг LLM-ээр (Large Language Model) байнга дуудаж, төрөл бүрийн ажлын даалгавруудыг гүйцэтгэдэг… Өмнө нь би Deepseek+doubao/kimi ажлын урсгалыг ашиглаж байсан. Энэ нь Манусаар солигдох бололтой. Үүнийг туршихын тулд үйлдвэрлэлийн бодит орчинтой холбогдоорой. ps. Код гаргах одоогийн үйлдвэрлэлийн орчин нь Claude+Trae хэвээр байна. Бичлэгт үзүүлсэнчлэн: Би бирж, браузерийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх зэрэг сошиал медиа матриц гэх мэт хөдөлгөөнт ажилд туслах агентуудыг ашиглах талаар илүү ихийг судалж байна…” гэж тайлбарлажээ.
今天被Manus刷屏。通过制定不同的agent(工作流)不断的被llm调用,然后执行各种各样的工作任务。其实本质上依然是一个人缝合怪,但是的确做的非常漂亮。
— Leon.Y小肥仔 (@StlightLeon) March 6, 2025
对于大部分普通人来说,在庞大的agent工作室里面找到一个适合自己来进行工作的难度是不小的。Manus很好的解决了这个问题。… pic.twitter.com/iiajq3Z030
Manus хиймэл оюун ухаан нь 2025 оны 03 дугаар сарын 06-нд нээлтээ хийж албан ёсны youtube сувагтаа танилцуулга бичлэг нийтэлсэн ба танилцуулгадаа хиймэл оюуны хэрэглүүр бус агент гэж нэрлэсэн байна. Тус хиймэл оюуныг судалгаа, дата анализ, төлөвлөгөө, боловсрол, контент бүтээх, хөгжүүлэх гэх мэт зүйлд ашиглаж болох танилцуулга, жишээ бичлэгийг сайтдаа байршуулжээ.
Үүнээс харахад гадаад хэрэглэгчийн шинэ хиймэл оюуныг туршсан бичлэгийг “троллууд ингэж ажилладаг бололтой” гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


