Search

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, парламентын засаглал бол ард түмний үнэт зүйл” гэж мэдэгдсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1451

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сүүлийн үед цахим орчинд “…Засгийн газар огцорвол Монголын ардчилал үгүй болж, Монгол улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ. Ерөнхийлөгчийн засаглал тогтчихвол манай улс Хойд Солонгос шиг даржин, ертөнцөөс тусгаарлагдсан улс болж хувирна…”, “2028 онд МАН л биш бол хэн ч яахав гэдэг сонгууль болох нь гарцаагүй боллоо”, “Ерөнхийлөгчийн засаглалыг бодох цаг нь болсон” зэрэг мэдээлэл түгжээ.

Баримт шалгалтын үр дүн

2025 оны 5-р сарын 29-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны байр сууриа илэрхийлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалд шилжихийг дэмжихгүй, парламентын засаглалыг бэхжүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Сүүлийн үед цахим орчинд “…Засгийн газар огцорвол Монголын ардчилал үгүй болж, Монгол улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ. Ерөнхийлөгчийн засаглал тогтчихвол манай улс Хойд Солонгос шиг даржин, ертөнцөөс тусгаарлагдсан улс болж хувирна…”, “2028 онд МАН л биш бол хэн ч яахав гэдэг сонгууль болох нь гарцаагүй боллоо”, “Ерөнхийлөгчийн засаглалыг бодох цаг нь болсон” зэрэг мэдээлэл түгжээ.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2025 оны тавдугаар сарын 29-нд өөрийн албан ёсны цахим хуудастаа “Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол Монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн тусын тулд цаашид ч Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэж төрийн тэргүүний хувьд үздэг. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ч энэхүү байр сууриа олон нийтэд нээлттэй ил тод илэрхийлж байсан гэдгийг сануулъя” гэжээ.

Эх сурвалж: Khurelsukh Ukhnaa

Мөн тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно” гэж мэдэгджээ


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Сүүлийн үед цахим орчинд “…Засгийн газар огцорвол Монголын ардчилал үгүй болж, Монгол улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ. Ерөнхийлөгчийн засаглал тогтчихвол манай улс Хойд Солонгос шиг даржин, ертөнцөөс тусгаарлагдсан улс болж хувирна…”, “2028 онд МАН л биш бол хэн ч яахав гэдэг сонгууль болох нь гарцаагүй боллоо”, “Ерөнхийлөгчийн засаглалыг бодох цаг нь болсон” зэрэг мэдээлэл түгжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document