2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 24/7 News Watch гэх нэртэй Facebook пэйж “Тэр юу гэж хэлсэн бэ? Тэрээр улс орныг бүхэлд нь цочирдуулсан!” гэх хадмалтай, УИХ-ын гишүүн Х.Баттулгын зурагтай постыг түгээсэн нь 45 реакц, 10 сэтгэгдэл авч, 13 удаа цааш түгээгджээ. Мөн уг постод дарж орох холбоос www.hayzim.site гэх хаягийг холбожээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Пост түгээсэн пэйжийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нээжээ. Тус пэйжид үүнээс өөр пост байхгүй, 3 лайк, 4 дагагчтай шинэ пэйж байна.

Бид уг вэбсайтыг дараах олон нийтэд нээлттэй байдаг хэрэглүүрүүдээр шалгаж үзлээ.
CompleteDNS хэрэглүүрт 2025 оны 05 дугаар сарын 23-нд нээгдсэн шинэ вэбсайт гэж тэмдэглэжээ.

Харин Cifas дээр 2025 оны 05 дугаар сарын 21-нд бүртгэгдсэн, мөн сэжигтэй үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэсэн байна.

Хандалт багатай, саяхан бүртгэгдсэн, мөн Domain шалгадаг хамгийн түгээмэл вэбсайт болох Who.Is дээр эзэмшигчийн мэдээллийг төлбөр төлж харагдуулахгүй болгосон зэрэг нь эргэлзэх шалтгаан юм.

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дээрхтэй ижил төрлийн постууд Facebook-т түгжээ
- Tranças da Irenilda Bibi нэртэй Чех улсаас гаралтай Facebook пэйж “phantomnlight.site” холбоосийн хамт пост түгээжээ.
- CompleteDNS: “phantomnlight.site” вэбсайт 2025 оны 05 дугаар сарын 28-нд үүссэн
- Cifas: мэдээлэл олдоогүй
- Who.is: мэдээлэл олдоогүй


- 2025 оны 05 дугаар сарын 28-д үүссэн Одоо.MN гэх нэртэй Facebook пэйж “Бүгдийг алмайруулсан ярилцлага. Үүнийг төр яагаад нуух гээд байгаа юм бэ” гэх гарчигтай постыг Х.Баттулгын зургийн хамт түгээжээ. Постод “berryshadow.site” гэх вэбсайтыг холбожээ.
- CompleteDNS: “berryshadow.site” вэбсайт 2025 оны 05 дугаар сарын 28-нд үүссэн
- Cifas: мэдээлэл олдоогүй
- Who.is: мэдээлэл олдоогүй
- Ace Guzman нэртэй Facebook пэйж УИХ-ын гишүүн Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын бичлэгт хиймэл оюун ухаан ашиглан засвар хийж, “signbook.site” гэх холбоосийн хамт түгээжээ.
- CompleteDNS: “berryshadow.site” вэбсайт 2025 оны 05 дугаар сарын 28-нд үүссэн
- Cifas: мэдээлэл олдоогүй
- Who.is: мэдээлэл олдоогүй

Дүгнээд хэлбэл, цахим орчинд “Тэр юу гэсэн бэ?”, “Энийг хар даа”, “Энд дараад шагнал аваарай”, “Алмайруулсан ярилцлага” гэх мэт хүмүүсийн анхаарлыг татсан, уур уцаар, бухимдлыг төрүүлсэн, сэтгэл хөдлөл дээр тоглолт хийсэн агуулгатай постуудыг холбоосын хамт түгээх явдал элбэг байдаг.
Ийм төрлийн цахим залиланг “Clickbait” гэж нэрлэдэг бөгөөд та манай өмнөх баримт шалгалтыг уншиж дэлгэрэнгүй уншаарай. Иймд аливаа таньж, мэдэхгүй холбоос дээр дарж орохоосоо өмнө дээр дурдагдсан вэбсайтуудыг ашиглан шалгаж хэвшээрэй.




