Search

Улаанбаатарын 3 бүсэд ундны усанд ураны агууламж өндөр гарсан хэдий ч дундаж нь 5.9 мкг/л буюу зөвшөөрөгдсөн хэмжээнд байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1445

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“УБ хотын 3 байрлалд ундны усан дахь ураны цацраг идэвхт агууламж өндөр байна. МУИС-ийн химийн тэнхимийн эрхлэгч доктор О.Болормаа” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2012-2021 онд хийсэн судалгаагаар “Улаанбаатар хотын 3 бүс буюу Эмээлт болон нисэх, Шарга морьт, Өвөр жанчивланы ойролцоо ундны усан дахь ураны агууламж өндөр буюу 40-107 мкг/л гэж гарсан бол Улаанбаатар хотын ундны усан дахь ураны дундаж агууламж 5.9 мкг/л байна” гэсэн үр дүн гарчээ.

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрка Босоо Хөх Монгол Facebook хэрэглэгч “УБ хотын 3 байрлалд ундны усан дахь ураны цацраг идэвхт агууламж өндөр байна. МУИС-ийн химийн тэнхимийн эрхлэгч доктор О.Болормаа” гэх постийг бичлэг хэлбэрээр түгээжээ. Уг бичлэгийг 482 реакц, 69 сэтгэгдлээр идэвхжүүлж, 962 удаа цааш түгээн, 48 мянга гаруй удаа үзжээ. Уг бичлэгт дурдагдсан постыг Chimgee Chimka гэх Facebook хэрэглэгч түгээсэн нь 235 реакц, 79 сэтгэгдэл, 451 шэйр авчээ.

2012-2021 онд Монгол орны ундны усан дахь ураныг монгол эрдэмтэд анх удаа бие даан судалжээ. МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор, доктор, Гавьяат багш Х.Цоохүү, Цөмийн энергийн газрын дарга асан, доктор Н.Тэгшбаяр нартай хамтран энэхүү судалгааг хийсэн нь 2022 онд нийтлэгдсэн байна.

Уг судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 298 сумын төвийн худгийн усны 1000 орчим дээжид цацраг идэвхт элемент ураны агуулгыг тодорхойлжээ.

2025 оны 04 сарын 18-ны өдөр “Эрдэмтдийн үг-70” цуврал лекцээр “Монгол орны ундны усан дахь ураны судалгаа”-г МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор О.Болормаа олон нийтэд танилцуулсан.

Уг лекцийг хураангуйлбал, “Уран бол бидний хүрээлэн буй орчинд алттай, зэстэй болон бусад эрдсүүдтэй зэрэгцэн оршиж байдаг. 2015 оноос хойш Монгол улс ДЭМБ-аас гаргасан шинэчлэгдсэн стандарт буюу нэг литрт агуулагдах ураны хэмжээ 30 микрограмм (мкг) байхыг мөрдөж, зөвшөөрч явж байгаа. Яагаад ийм хэмжээ тавиад байгаа юм бэ гэхээр байхгүй биш байдаг юманд ийм хүлцэх агууламж тавьдаг” хэмээжээ.

Цаашлаад “Улаанбаатар хотын 3 бүс буюу

  • Эмээлт болон Нисэх,
  • Шарга морьт,
  • Өвөр Жанчивланы

ойролцоо ундны усан дахь ураны агууламж өндөр буюу 40-107 мкг/л гэж гарсан. 3 бүсэд тархалт нь хэдий ийм байгаа ч Улаанбаатар хотын ундны усан дахь ураны дундаж агууламж 5.9 мкг/л, харин Монгол Улсын хэмжээнд дундаж агууламж 14 мкг/л гэж гарсан” хэмээн ярьжээ.

BPress.mn – “Судалгаа юу хэлэв?” Монгол орны ундны усан дахь ураны судалгаа – 2021

Цахим орчинд зарим мэдээллийг тастан авч, бүрэн бус агуулгаар түгээдэг нь олон нийтийг төөрөгдүүлж, ташаа ойлголт төрүүлэх явдал түгээмэл байдаг. Иймд та аливаа мэдээллийг баттай эх сурвалжаас бүрэн эхээр нь авч байхыг зөвлөе.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document