2025 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Б.Сүхбаатар нэртэй Facebook хэрэглэгч “Монголд бизнес эрхэлдэг хятад 1 жилийн дараа орлогоо авч байгаа нь гэнэ үү” гэх гарчигтай бичлэг түгээсэн нь 3200 гаруй реакц, 282 сэтгэгдлээр идэвхжиж, 671 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бичлэгийн эх сурвалж нь X (Twitter) платформын 95 мянга гаруй дагагчтай Sharing Travel (@TripInChina) хэрэглэгч аж. Уг хэрэглэгч нь Хятадын Zhejiang мужийн Lishui хотод амьдардаг нэгэн бөгөөд Хятад улсаар аялсан сонирхолтой зураг, бичлэгүүдийг түгээдгээрээ алдартай. Тэрээр 2025 оны 05 дугаар сарын 18-нд “Хүнд жинтэй ийм их бэлэн мөнгийг зөөж байгаадаа дургүй байна” гэсэн гарчигтайгаар нэгэн бичлэгийг егөөдөж түгээжээ.

Тэгвэл дээрх Х хэрэглэгчийн түгээсэн бичлэг дээр “Монголд бизнес эрхэлдэг хятад 1 жилийн дараа орлогоо авч байгаа нь гэнэ үү” гэсэн гарчиг тавин түгээж төөрөгдүүлжээ. Иймд аливаа зураг, бичлэгтэй цахим мэдээлэлд хандахдаа анхны эх сурвалжийг олж, харьцуулж байгаарай. Мөн манай өмнөх баримт шалгалтаас зургаар болон бичлэгээр хэрхэн хайлт хийх анхан шатны алхмуудыг харж болно.




