Search

“Сэтгүүлчид худалдагдсан” гэх тайлбартай бичлэг төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1435

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монголд 4 дэх засаглал сэтгүүл зүй гэж байхгүй, сэтгүүлч бас байхгүй. Шантааж хийж, хаалтайн гэрээ л хийнэ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өөр үйл явдлын үеийн бичлэгийг “худалдагдсан сэтгүүлчид” гэх тайлбартай оруулсан нь олон нийтийг төөрөгдүүлсэн байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 15-нд Bayanaa Bayanbat хаягаас “Монголд 4 дэх засаглал сэтгүүл зүй гэж байхгүй, сэтгүүлч бас байхгүй. Шантааж хийж, хаалтайн гэрээ л хийнэ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 153 реакц, 87 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 895 удаа цааш түгээжээ.

Бичлэгт гарч буй хүмүүс сэтгүүлчид биш бөгөөд, бичлэгт гарч буй эрэгтэй нь өөрийн Enkhbayar Baka хаягаараа Туркээс бүтээгдэхүүн оруулж ирдэг бизнесийн үйл ажиллагааныхаа тухай тайлбарласан юм. Тэрээр, “Өчигдөр манай 4 эмэгтэй болон би байж байгаад доллар барьсан бичлэг хийсэн нь буруу утгаар тарсан тул тайлбар хийх шаардлага гарсан. Манай багийнхан 3 хоногийн өмнө Уран ган дээр уулзаж, 2 эмэгтэйгээ Турк рүү явуулах болсон. Нэг хүн доллар дайсан юм билээ. Түүнийг байриад “энэ жил цөмөөрөө алаад өгнө өө” гэж хэлж байсныг зургаа дахь хүн маань бичиж авсан юм байна. Түүнийг Цэнхэр үст Цэрэн эгч аваад постолсон нь хоёр мянга гаруй шэйртэй болсон байна. Бид Туркийн нано ногоон наалт оруулж ирдэг багийн гишүүд хүний захиас дайж авч явах гэж байсан үеийнх юм. Ингэж тайлбарлахгүй бол хүмүүс жагсаал цуглаантай холбож, буруугаар тайлбарлаж байна” гэжээ. Энэхүү мэдээллийг өгсөн эрэгтэйн дүрс бичлэгт зэрвэсхэн гарах бөгөөд харьцуулж үзэхэд мөн байна.

Түүнчлэн 05 дугаар сарын 15-нд Ayko Bagdat нэртэй хаягаас “Tseren Enebish Та бид нартай Тэрэлж амралтын газарт One More International Турк Нано наалтны сургалтанд хамт суусан хүн байж яаж ийм увайгүй зүйлийг хийж чадаж байна…” гэсэн эхлэлтэй тайлбар оруулсан байна.

Дээрх мэдэгдэлүүдийг хийсэн хоёр хүн хоёул бичлэгт гарч байгааг доорх зургаар харууллаа.

Өөр үйл явдлын үеийн бичлэгийг “худалдагдсан сэтгүүлчид” гэх тайлбартай оруулсан нь олон нийтийг төөрөгдүүлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалж:

Бичлэгт гарч буй хүмүүсийн тайлбар 1, 2

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Монголд 4 дэх засаглал сэтгүүл зүй гэж байхгүй, сэтгүүлч бас байхгүй. Шантааж хийж, хаалтайн гэрээ л хийнэ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document