2025 оны 05 дугаар сарын 14-нд •𝐓𝑠𝒆𝑡𝑠𝑒𝑔 ۦۦۦ 𝐛𝑦𝐚𝑚𝑏𝐚𝑎 𝐟𝐚𝐧𝐬ۦۦۦ • нэртэй хуудаснаас “9-ийн тоог зогсоож чадвал би өнөөдөр таны данс руу 100,000 төгрөг шилжүүлнэ” гэх тексттэй богино хэмжээний бичлэг түгээжээ. Тус бичлэгийг нийт 7,400 гаруй реакц, 5,400 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 4,600 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь
Түгээсэн мэдээлэлд Б.Цэцэгийн зургийг ашиглан мөнгө өгнө гэх агуулгыг дурдсан. Б.Цэцэгийн албан ёсны Facebook хаяг нь Tsetseg Byambaa ба нийт 372 мянга гаруй дагагчтай байна. Харин шалгасан хуудас нь 2,600 гаруй дагагчтайгаас гадна 2025 оны 05 дугаар сарын 14-нд нээжээ.

Түгээсэн мэдээлэлд Б.Цэцэгийн зургийг ашиглан мөнгө өгнө гэх агуулгыг дурдсан. Б.Цэцэгийн албан ёсны Facebook хаяг нь Tsetseg Byambaa ба нийт 372 мянга гаруй дагагчтай байна. Харин шалгасан хуудас нь 2,600 гаруй дагагчтайгаас гадна 2025 оны 05 дугаар сарын 14-нд нээжээ.
Нээсэн өдрөөсөө эхлүүлэн азтан шалгаруулна, үнэ бүхий бараа, бэлэн мөнгө өгнө гэх мэт бичлэгүүдийг олон давтамжтай түгээсэн. Хуудасны танилцуулга хэсэгт “үл хөдлөх хөрөнгө” гэх ангиллыг оруулснаас өөр мэдээлэл огт нийтлээгүй.

Б.Цэцэгийн албан ёсны Facebook хаягт оруулсан зургийг ашиглаж зохиомол хуудсаар хандалт олох зорилготойгоор мөнгө, бэлэг өгөх постууд оруулжээ.

Эдгээр хаягуудын url link-ийг ажиглавал хуурамч хаягт дан тооноос бүрдсэн байгаа бол албан ёсны цэнхэр тэмдэглэгээтэй хаягийнх нэрээрээ байгааг доорх зургаас харах боломжтой.

Агуулгыг нягтлах
Шалгасан бичлэгийн тайлбар хэсэгт мэдээлэлтэй огт холбоогүй хаштагуудыг ашигласан нь хуурамч байж болзошгүйг илтгэж байна. Тухайлбал, Б.Цэцэгийн зургийг оруулсан боловч тайлбар хэсэгтээ #shuuderhen гэх хаштагийг оруулжээ. Энэ нь бидний өмнө шалгасан жүжигчин Шүүдэрцэцэгийн зургийг ашиглаж мөнгө өгнө гэх агуулгатай пост түгээсэн мэдээлэлтэй ижил байгаа юм.

Tsetseg Byambaa fans хуудаст оруулсан азтан шалгаруулах бичлэгт сэтгэгдэл бичсэн хүмүүст хувийн чатаа шалгаад шагналаа аваарай гэх агуулгатай зөвхөн өөр лүү нь чат бичихийг уриалсан мессеж үлдээдэг байна. Энэ нь залилангийн шинжтэй посттой төстэй агуулгатай байгаа юм. Чатаар хувийн мэдээлэл авах, цаашлаад сэжигтэй линкээр оруулж, мэдээлэл авах зорилготой байдаг.
Олон дагагчтай хэрэглэгчдийн хаягийг дуурайлган хандалтаа өсгөж, азтан шалгаруулах нэрийдлээр залилан үйлдэж байна. Иймд аливаа азтан шалгаруулах пост, зураг, бичлэгтэй таарвал тухайн хаяг албан ёсных мөн эсэхийг хаягийн мэдээлэл, оруулсан постууд, мэдээллийн агуулгаар шалгаж хэвшээрэй.


