Search

2024 оны ЭЕШ-ын материалын огноог “2025” болгон засаад “зарна” гэжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1427

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ЭЕШ-2025 бүх материал даркнэтэд 5000$ зарна гээд тавичьхсан байна шүү дээ” гэх гарчигтай постыг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2024 оны ЭЕШ-ын материалын огноог засварлан 2025 болгон төөрөгдүүлж, 5000 ам.доллароор зарна гэсэн цахим залилан болох нь харагдлаа.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Шударга ёс нэртэй Facebook пэйж “ЭЕШ-2025 бүх материал даркнэтэд 5000$ зарна гээд тавьчихсан байна шүү дээ” гэх гарчигтай постыг нэгэн холбоосны хамт түгээжээ. Тус постыг 49 реакц, 62 сэтгэгдлээр идэвхжүүлж, 429 удаа цааш түгээжээ

Бид холбоосоор орж үзэхэд, “2025 оны Монголын элсэлтийн ерөнхий шалгалтын бүх материал. Үнэ: 5000 ам.доллар” гэсэн зар, жишээ болгосон 5 хуудас бүхий PDF файлын хамт байгааг доорх зургаас үзээрэй.

Жишээ болгосон PDF файл руу орж үзэхэд 5 хуудастай “Математик, А хувилбар” гэх гарчигтай файл байх бөгөөд “2025” гэсний 5-ын тоог нь томруулж харвал бусад тооноосоо чанарын хувьд муу, ар талын арилгасан тоо нь гүйцэд арилаагүй байгааг анзаарч болно.

Цаашлаад бид 2024 оны ЭЕШ-ын Математикийн хичээлийн А хувилбарыг дээрх огноог нь засварлаж тавьсан файлтай харьцуулж үзэхэд таарч байна.

Мөн уг зарыг байршуулсан вэб сайт болох GitHub нь даркнэт биш бөгөөд программ болон вэб хөгжүүлэгч нар бичсэн кодоо хадгалж, удирдаж, бусадтай хуваалцдаг платформ юм.

Иймд уг зар нь 2024 оны ЭЕШ-ын материалын огноог засварлан 2025 болгож, 2025 оны ЭЕШ-ын материал задарсан мэт ойлголт олон нийтэд төрүүлж, төөрөгдүүлж байгаа нь харагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“ЭЕШ-2025 бүх материал даркнэтэд 5000$ зарна гээд тавичьхсан байна шүү дээ” гэх гарчигтай постыг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document