Search

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг “АНУ-д төрсөн анхны монгол цагдаа бүсгүй” хэмээн төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1426

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Америкт төрж, өссөн анхны Монгол цагдаа бүсгүй” гэх гарчигтай зураг бүхий пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг зургийг Stable Diffusion нэртэй хиймэл оюун ухааны модел ашиглаж бүтээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 11-нд The Mongols нэртэй Facebook пэйж “Америкт төрж, өссөн анхны Монгол цагдаа бүсгүй” гэх гарчигтай зураг бүхий пост түгээжээ. Уг постыг 10 мянга гаруй реакц, 383 сэтгэгдлээр идэвхжүүлж, 214 удаа цааш түгээжээ.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг дараах шинжүүдээр таних боломжтой

Ажиглагдсан шинж №1 /гар, хуруу/

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зурагт гар, хурууны уян хатан байдал алдагдсан, хоорондоо нийлсэн, хэт урт эсвэл богино гэх мэт бодит бус харагдах тохиолдол байдаг. Учир нь одоогоор хиймэл оюун ухааны түгээмэл хэрэглүүрүүд гар, хурууны нарийн бүтэц гаргахад сул талтай байгаа.

Ажиглагдсан шинж №2 /дүрэмт хувцас болон тэмдэг/

Цагдаагийн дүрэмт хувцас дээрх тэмдэг нь бүрсийсэн, бичиг нь ойлгомжгүй эсвэл уншигдахгүй байна. Учир нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургууд оюуны өмчийн асуудлаас зайлсхийж бодит бус лого, текст ашигладаг аж.

Ажиглагдсан шинж №3 /арьс/

Зурагт байгаа эмэгтэйн арьс хэт гөлгөр, өө сэвгүй, өнгөлсөн мэт, маш жигд байгаа нь мөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургуудад ажиглагддаг нэг түгээмэл шинж юм.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг шалгадаг хэрэглүүрүүд

Мөн бид хиймэл оюунаар үүсгэсэн зураг мөн эсэхийг шалгадаг онлайн хэрэглүүр ашиглан шалгахад хиймэл оюун ухаанаар үүссэн байх магадлал нь 99.9%, Stable Diffusion моделийг ашиглан гаргасан гэсэн үр дүн гарлаа.

Hive Moderation хиймэл оюун ухаанаар үүссэн эсэхийг шалгадаг хэрэглүүр
Sight Engine хиймэл оюун ухаанаар үүссэн эсэхийг шалгадаг хэрэглүүр

Цахим орчны өөр платформуудад уг зураг түгсэн эсэхийг шалгах нь

Бид Google Lens ашиглан уг зургийг цахим орчинд хайхад Threads платформд 3 хоногийн өмнө sharonrose6130 нэртэй хэрэглэгч анх энэ зургийг түгээжээ.

Дүгнээд хэлбэл, хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж буй энэ цаг үед хүссэн зургаа бүтээж, зохиомол, төөрөгдүүлсэн гарчиг өгч түгээж хандалт авах нь түгээмэл болсон. Иймд та дээрх шинж тэмдгүүдийг анзаарч, AI ашигласан эсэхийг нягтлах хэрэглүүрүүдийг ашиглан аливаа мэдээлэлд хэрсүү хандаж байхыг хүсье.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Америкт төрж, өссөн анхны Монгол цагдаа бүсгүй” гэх гарчигтай зураг бүхий пост түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document