Search

“Монгол Улс НҮБ-ын хөгжиж буй орнуудад цөмийн хог хаягдал булшлахгүй байх олон улсын гэрээнээс гарсан” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1409

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Batbayar Bajilaa нэртэй Facebook хаягаас “Олон улсын гэрээнээс зориуд гарч байгаад уран олборлож .ураны хортой хог хаягдал булшлахаар болжээ. ман тар гэсэн пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улс НҮБ-ын хүрээнд батлагдсан ямар нэгэн “цөмийн хог хаягдлыг хөгжиж буй орнуудад булшлахыг хориглох” тусгай олон улсын гэрээнд орсон, эсвэл түүнээс гарсан тухай НҮБ-ын албан сайт, мэдээллийн агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас одоогоор албан ёсоор мэдэгдэл гаргаагүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 04 дугаар сарын 27-нд Batbayar Bajilaa нэртэй Facebook хаягаас “ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНЭЭС ЗОРИУД ГАРЧ БАЙГААД УРАН ОЛБОРЛОЖ .УРАНЫ ХОРТОЙ ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХААР БОЛЖЭЭ!!!! МАН ТАР!!” гэсэн пост нийтэлжээ. Уг постод хавсаргасан зурагт “Монгол Улс 2024 оны 11-р сард НҮБ-ын хөгжиж буй орнуудад цөмийн хог хаягдал булшлахгүй байх олон улсын гэрээнээс гарсан байна. Монголд булшилж болно” гэсэн байна.

Тус постыг 70 реакц, 12 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 603 удаа цааш түгээсэн байна.

НҮБ-ын “Хөгжиж буй орнуудад цөмийн хог хаягдал булшлахгүй байх олон улсын гэрээ” гэдэг нэршлээр олон улсын баримт бичиг байхгүй байна.

Харин тус агуулгатай холбоотой Базелийн конвенц, Joint Convention зэрэг гэрээ нь аюултай болон радиоактив хог хаягдлыг хил дамнуулан зөөх, булшлахыг зохицуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудыг хамгаалах зорилготой заалтууд орсон байдаг байна.

Базелийн конвенц нь аюултай хог хаягдлын хил дамнасан хөдөлгөөнийг зохицуулж, хөгжиж буй орнуудад тус хаягдлыг шилжүүлэхийг хязгаарлах зорилготой олон улсын гэрээ юм. Энэхүү конвенцид 191 улс оролцож байна. Монгол Улс 1997 онд аюултай хог хаягдлын хил дамнасан хөдөлгөөнийг зохицуулах Базелийн конвенцид нэгдэн оржээ.

“Аюултай хог хаягдлын хил дамнасан тээвэрлэлт, түүнийг булшлахад хяналт тавих тухай Базелийн конвенцид оролцогч талууд” Эх сурвалж: Базелийн конвенц

Түүнчлэн Цөмийн түлш болон радиоактив хог хаягдлын аюулгүй менежментийн тухай олон улсын гэрээ (Joint Convention) нь цөмийн түлш, радиоактив хог хаягдлын аюулгүй менежментийг зохицуулах зорилготой бөгөөд 1997 онд батлагдаж, 2001 онд хүчин төгөлдөр болжээ. Одоогийн байдлаар 90 улс оролцож байгаа бөгөөд Монгол Улс тус гэрэнд нэгдээгүй байна.

Дүгнэхэд, Монгол Улс НҮБ-ын хүрээнд батлагдсан ямар нэгэн “цөмийн хог хаягдлыг хөгжиж буй орнуудад булшлахыг хориглох” тусгай олон улсын гэрээнд орсон, эсвэл түүнээс гарсан тухай НҮБ-ын албан сайт, мэдээллийн агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас одоогоор албан ёсоор мэдэгдэл гаргаагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Batbayar Bajilaa нэртэй Facebook хаягаас “Олон улсын гэрээнээс зориуд гарч байгаад уран олборлож .ураны хортой хог хаягдал булшлахаар болжээ. ман тар гэсэн пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document