Search

Хуурамч хаягаар баталгаагүй койны тухай мэдээлж, хялбар аргаар мөнгө олох мэт сурталчилж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1402

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Таван доллар зарцуулснаар хязгааргүй ашиг орлого олох баталгаатай, амархан арга байна” гэсэн агуулгатай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тодорхой мэдээлэлгүй, хуурамч хаягаас амар аргаар их хэмжээний мөнгө олох тухай хэт дэвэргэсэн агуулгатай мэдээллийг түгээж байна. Бүрэн баталгаагүй койныг аюулгүй мэтээр тайлбарлаж, эрсдэлд уруу татаж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Мон Хү гэх хаягаас “Та 5$ зарцуулснаар хязгааргүй ашиг орлого олох боломж байна. Найдвартай, баталгаатай. Хэрэв та ойлгохгүй байвал би танд заагаад өгнө маш амархан” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.  Уг пост 100 гаруй удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг нягтлахын тулд хаягийг шалгах болон зургаар хайх аргыг ашиглалаа. Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр шалгахад Tether (USDT) гэх стэйблкойн (stablecoin) төрөлд хамаарах криптовалютын мэдээлэл байна. Уг стэйблкойныг байнгын тогтвортой үнэтэй, найдвартай мэтээр сурталчилдаг. Гэвч тус койн нь банк шиг албан ёсны хамгаалалт, даатгалын системгүй, тогтвортой байдлын баталгаагүй зэрэг нь хэрэглэгчид санхүүгийн эрсдэл учруулж болзошгүй. 

Уг койныг нээсэн компани 2021 онд Нью-Йоркийн шүүхээр шалгагдаж  “Санхүүгийн ил тод байдлын мэдээлэл хангалтгүй, нөөц хөрөнгийн мэдээлэлгүй” гэх шалтгаанаар торгуулж байсан. Энэхүү хууль эрх зүй, санхүүгийн маргаантай байдал нь тухайн койны эрсдэлтэй нөхцөлийн илрэл юм.  

Харин дээрх мэдээллийг түгээсэн хаягийг шалгахад, тодорхой мэдээлэлгүй, хаалттай байна. Шалгаж буй мэдээллийг өөрийн хаягаар олон төрлийн бүлгэм рүү хуваалцаж, зөвхөн чатаар харилцахыг хүссэн нь залилангийн шинжтэй үйлдэл юм. Энэ төрлийн хуурамч мэдээлэл нь амар аргаар их хэмжээний мөнгө олох боломжтой, өндөр ашигтай гэх мэт хэтрүүлсэн өнгө аястай байдаг. Мөн холбогдох дугаар, нэмэлт тайлбар, нээлттэй байдал гэх мэт тодорхой мэдээлэлгүй байгаа нь тухайн хаягийн баталгаагүйг харуулж байна.  

Иймд баталгаагүй хаягаас түгээсэн амархан аргаар, хурдан хугацаанд их хэмжээний ашиг олох боломж гэх мэт мэдээлэлд хянуур хандаж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах хэрсүү нэгэн байгаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Таван доллар зарцуулснаар хязгааргүй ашиг орлого олох баталгаатай, амархан арга байна” гэсэн агуулгатай пост нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document