Search

Statista баталгаат платформын логог ашиглан хуурамч график түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1391

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Орос Украины дайны үеэр Курскд амиа алдсан хөлсний цэргүүд гэх агуулгатай статистик графикийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Баталгаат эх сурвалж болох статистикийн мэдээлэл оруулдаг Statista платформын логог ашиглан хуурамч график үүсгэн олон нийтийг төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

2025 оны 04 дүгээр сарын 15 -нд Jinn Boik (архивласан хувилбар) хаягаас “ОХУ-ыг дэмжигчид //Новороссия андууд// ТББ” бүлгэмд “Курскд устгагдсан гадныхан” гэх тайлбартай график зураг түгээжээ. Зурагт харуулсан графикийн гарчигт “ОХУ-ын Курск мужид амь үрэгдсэн хөлсний цэргүүдийн харьяа 2025оны 04 дүгээр сарын 10-ны байдлаар” хэмээн тайлбарласан ба Statista судалгааны байгууллагын логог мөн харуулжээ.

Түгээсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад орос сайт, сошиал хаягууд болон телеграм сувгуудаар ихэвчлэн түгжээ. Тухайлбал, “Военный обозреватель” телеграм сувагт 2025 оны 04 дүгээр сарын 14-нд 20:18 цагт “Украины Зэвсэгт хүчний талд Курск муж дахь цэргийн ажиллагаанд оролцсон гадаадын хөлсний цэргүүдийн хохирлын статистик. Амиа алдсан хүмүүсийн тоогоор Польшийн хөлсний цэргүүд тэргүүлж байна – 1963 хүн. #Орос #Украин” гэх тайлбартай нийтлэгджээ. Мөн “Военндело (Военное дело)” болон “Сводки и Аналитика СВО” телеграм сувагт ижил агуулгаар түгсэн. Үүний дараа Х хаягууд болон орос сайтуудад телеграм сувгийг эх сурвалж болгон түгээхдээ Statista ингэж мэдээлсэн гэх агуулгыг мөн оруулсан байна.

Үргэлжлүүлэн статистикийн нэгдсэн платформын Statista сайтаас зурагт харуулсан “The nationality of the mercenaries whose bodies were found in the Kursk region, Russia” гарчиг дахь үгээр хайхад огт илэрцгүй байна. Statista сайт нь 170 салбарын 22 мянга гаруй эх сурвалжаас авсан 80 мянга гаруй сэдвээр статистик, тайлан, өгөгдлийг гаргадаг платформ юм. Дэлхий даяар 8 байршилд үйл ажиллагаа явуулдаг ба 1,100 орчим мэргэжилтэн ажилдаг байна.

Statista сайтаас гарчиг дахь үгээр хайлт хийхэд илэрцгүй байгааг хайруулсан screenshot

Мөн Statista сайтаас “mercenaries (хөлсний цэргүүд)” ,”Kursk (Курск)” гэх түлхүүр үгээр хайхад шалгасан мэдээлэлд хавсаргасан график огт гарч ирсэнгүй. Мөн ижил агуулгаар интернэт орчинд хайхад баталгаат эх сурвалжийн мэдээлэл огт байхгүй байна.

Баталгаат эх сурвалж болох боломжтой статистикийн мэдээлэл оруулдаг платформын логог ашиглан хуурамч график үүсгэн олон нийтийг төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document