Search

Тагтааны аж ахуйн пэйжийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай дахин түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1387

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Тахианы мах бөөн хор” гэх агуулга бүхий тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бангладеш улсад үйл ажиллагаа явуулдаг тагтааны аж ахуйн пэйжид оруулсан дэгдээхэй хооллож буй бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

2025 оны 04 дүгээр сарын 09-нд Zuv Khovd Mn нэртэй хуудаснаас “Энэ тахианы мах бөөн хор юм биш үү?” гэх тексттэй  дэгдээхэй угжиж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,600 гаруй реакц, 246 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,400 гаруй удаа цааш түгээжээ.

Түгээсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбарыг “Medul’s Pigeon” буюу Медулийн тагтаа нэртэй хуудаст 2025 оны 03 дугаар сарын 28-нд нийтэлжээ. Тус бичлэгийг нийтлэхдээ “Тагтааны дэгдээхэй” гэх тайлбартай оруулжээ. Уг хуудсыг нягтлахад тагтааны тухай бичлэг болон шалгасан бичлэгтэй ижил төрлийн тагтаа хооллож буй бичлэг хэд хэдийг нийтэлсэн байна. (энд, энд бас энд)

Medul’s Pigeon хуудас танилцуулга хэсэгтээ arpcd.org гэх сайтыг байршуулжээ. Тус сайт нь Бангладешийн Дака хотын тагтааны уралдааны спорт клубын сайт болохыг доорх зурагт харууллаа.

Клубын танилцуулга хэсэгт “2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд жил бүрийн гишүүдийн тусламжтайгаар Бангладеш улсад тагтааны уралдаан зохион байгуулдаг” тухай дэлгэрэнгүй тайлбарлажээ. Мөн сайтын гишүүн хэсгээс Medul гэх хүн байгаа эсэхийг шалгахад “MD. Salauddin Medul” гэх гишүүний мэдээлэл Medul’s Pigeon хуудасны танилцуулга хэсэгт оруулсан мэдээлэлтэй таарч байна. (Нэмэлт мэдээлэл: Тагтааны уралдаан нь 1818 онд анх удаа Бельги улсад болсон ба 100 миль (160 км) холын зайд уралдаж байжээ.)

Бангладеш улсад тагтаа уралдуулдаг спорт клубын гишүүн, тагтааны аж ахуй эрхэлдэг хүний пэйжид оруулсан тагтааны дэгдээхэй хооллож буй бичлэгийг “тахианы мах хортой юм биш үү” гэх төөрөгдүүлсэн тайлбартай дахин түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document