Search

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэг ашиглан хандалтаа өсгөж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1381

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ямар хэцүү юм бэ! Бурхан минь” гэх тайлбартайгаар гүүр нурж буйг дүрсэлсэн бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн ба эх хувилбарыг @the.worldai гэх instagram хуудаст нийтэлжээ.

2025 оны 03 дугаар сарын 31-нд Lamjav Purevsuren нэртэй хаягаас “Ямар хэцүү юм бэ! Бурхан минь” гэх тексттэй машин гүүрнээс унаж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,200 гаруй реакц, 169 сэтгэгдлээр идэвхжүүлж, 61 удаа цааш түгээжээ.

Бичлэгийг сайтар ажиглавал гүүрнээс унаж буй машинуудын хэлбэр, хөдөлгөөн зэрэг нь болхи, тодорхой харагдахгүй байгаа нь хиймэл оюунаар бүтээсэн байх магадлалтайг харуулж байна. Иймд үргэлжлүүлэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд өөр өөр тайлбартайгаар олон түгжээ. Instagram платформт нийтэлсэн бичлэгүүд бүгд нэг аудио ашиглан нийтэлсэн байна. Тус аудио руу ороход бичлэгийн эх сурвалжийг @the.worldai нэртэй хаягт 2025 оны 03 дугаар сарын 29-нд постолжээ. @the.worldai гэх хаяг нь байгалийн гамшигт үзэгдэл , осол, нуранги болж буйг харуулсан ижил төрлийн бичлэгийг хиймэл оюунаар бүтээн нийтэлдэг байна.

Түгээсэн бичлэгийн эх хувилбар
Бичлэгийн эх сурвалжийг нийтэлсэн @the.aorldai Instagram хаяг

Lamjav Purevsuren Facebook хаягт бидний шалгасан бичлэгтэй ижил төрлийн хиймэл оюунаар бүтээсэн хэд хэдэн бичлэгийг үнэн мэт тайлбартай түгээсэн байна. Тухайлбал, 03 дугаар сарын 31-нд гуур нурж буйг дүрсэлсэн, мөн Мьянмарын газар хөдлөлтийн дараах гэх тайлбартай байшин барилга нурж сүйдсэнийг харуулсан хиймэл оюунаар бүтээсэн бичлэг нийтэлжээ. Зохиомол бичлэгийг үнэн бодит мэт тайлбартайгаар түгээж, хандалтаа өсгөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document