2025 оны гуравдугаар сарын 24-нд Кикигийн хүргэлт онлайн шоп нэртэй Facebook хуудаснаас “Алдарт шувуутай тос бэлэн ирлээ. Бүх төрлийн арьсны тууралтат харшил, загтнаа, хуурайшилтыг түргэн намдаана. Хүргэлт үнэгүй. 3 ширхэг нь 27.800” гэсэн тайлбартай пост нийтэлсэн. Тус пост 246 реакц, 176 сэтгэгдэл авч, 250 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид шалгасан мэдээлэлд дурдсан “Fluocinonide cream” түлхүүр үгээр хайхад тус тосыг 2024 онд Филиппиний Хүнс, Эмийн Бүтээгдэхүүний Хяналтын Газар (FDA)-аас “Fluocinonide Cream” нь албан ёсоор бүртгэгдээгүй бүтээгдэхүүн тул олон нийтийг худалдан авах, хэрэглэхээс зайлсхийхийг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргажээ.
Тухайлбал, Филиппиний Хүнс, Эмийн Хяналтын Газрын (FDA) явуулсан Борлуулалтын дараах хяналт шалгалтаар тухайн эм нь агентлагийн бүртгэлийн үйл явцыг даваагүй бөгөөд бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ (CPR) аваагүй нь тогтоогдсон байна. “Иймээс тус агентлаг уг бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үр нөлөөг баталгаажуулж чадаагүй учир хууль бус уг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” гэжээ.

FDA(Food Drug Administration) нь АНУ-д төвтэй хүн, мал эмнэлгийн эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий Олон улсын байгууллага юм. Тус байгууллагаас хүнсний аюулгүй байдал, гоо сайхан, ургамлын гаралтай хоол хүнс, нэмэлт тэжээл, жороор олгодог эм, вакцин, био эм, цус сэлбэх, эмнэлгийн хэрэгсэл гээд олон төрлийн үйлчилгээтэй эрүүл мэндийн болон нэмэлт бүтээгдэхүүнийг хянан баталгаажуулж, бусад орон руу экспортлохыг зөвшөөрч, сертификат олгодог.
Түүнчлэн, Монгол Улсад 2011 онд хийсэн судалгаагаар нийт давхардсан тоогоор 92 нэрийн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй эмийн дунд “Fluocinonide cream” буюу шувуутай тос орсон тухай “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн Gogo мэдээллийн сайтад мэдээлж байжээ.
Шалгасан мэдээлэл дэх Флуцинонид нь кортикостероидын бүлгийн хүчтэй үйлчилгээтэй бодис бөгөөд арьсны үрэвсэл, загатнаа, улайлт, хаванг бууруулах зорилгоор хэрэглэдэг байна. Дүгнэхэд, цахим орчноос харсан аливаа эм, бусад бүтээгдэхүүний орц найрлагыг нягталахын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаатай мөн эсэхийг нягталж байгаарай.
Мөн тухайн эм албан ёсны бүртгэлтэй эсэхийг Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газрын (MNUM) сайт руу орж харах боломжтой.