Search

Туркийн усан онгоцны үйлдвэрт болсон ослын бичлэгийг урантай холбож түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1368

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Уранаас болж ажилчид угаартаж үхэж байна” гэх агуулга бүхий бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2021 онд Турк Улсад усан онгоцны үйлдвэрт нүүрсхүчлийн хийн улмаас хордсон ажилчдын бичлэгийг  бичлэгийг ураны үйлдвэрт болсон мэтээр түгээж, төөрөгдүүлжээ.

2025 оны 03 дугаар сарын 27 нд Altantsog Bor нэртэй хаягаас “Ням-осорын Учрал болон тэр Өөрсдийгөө эрдэмтэн доктор гээд өргөмжлөөд байгаа их мэдэгч нарт зориулж хэлмээр байна мэдэхгүй зүйлээрээ оролдоно гэдэг ийм л аюултай шүү!!! Уранаа болиорой!” гэх тайлбар бүхий ажилчид ухаан алдаж унаж буйг дүрсэлсэн богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Бичлэгт уранаас болж газар дээрээ үхэж байна гэх агуулгыг дуу оруулан ярьжээ. Тус бичлэгийг нийт 3,600 гаруй реакцаар идэвхжүүлж, 14 мянга гаруй удаа цааш түгээжээ.

Түгээсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 2021 онд болсон үйл явдлын мэдээллүүд гарч ирлээ. Тодруулбал, 2021 оны 09 дүгээр сарын 21 -нд Туркийн Ensonhaber мэдээллийн сайтад “Истанбулийн Тузла дүүрэгт усан онгоцны үйлдвэрт ажиллаж байсан 8 хүн хий алдагдсанаас болж хордсон ба туслахаар очсон ажилчдын нэг нь цахилгаанд цохиулж гэмтсэн агшин бичлэгт буужээ” хэмээн үйл явдлыг тайлбарлажээ.

Туркийн SabahMEHR News Agency, Birgün Gazetesi, Sendika bülteni зэрэг мэдээллийн сайтад  2021 болсон уг үйл явдлын тухай мэдээлжээ. 2021 оны 09 дүгээр сарын 14-нд Туркийн Истанбулд хотын, Тузла дүүрэгт байрлах “Kuzey Star” усан онгоцны үйлдвэрийн усан сан гэж нэрлэгдэх хэсэгт хоёр ажилтан нүүрсхүчлийн хийнд хордон унасан. Аврахаар буусан 6 хүн мөн хордож, хамгаалалтын хувцасгүй байсан нэг хүн цахилгаанд цохиулан бэртэж гэмтсэн нь бичлэгт буусан байна.

Зургийн эх сурвалж: Birgün Gazetesi мэдээллийн сайт

Мөн CNN TÜRK Youtube сувагт 2021 оны 09 дүгээр сарын 23-нд үйлдвэрт осол болсон тухай мэдээ оруулсан ба түгээсэн бичлэгийг, болсон үйл явдлыг тайлбарлажээ.

2021 онд Турк Улсад усан онгоцны үйлдвэр дээр болсон үйл явдлын бичлэгийг ураны үйлдвэрт болсон мэтээр түгээж, төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document