- “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн Дорнод ДАТА студи-ээс олон нийтийг төөрөгдүүлж буй мэдээллийг бидэнд илгээж, төөрөгдүүлсэн агуулгыг пэйждээ нийтэлсэн байна.
2025 оны 03 дугаар сарын 26-ны 16:52 цагт Taiz.mn пэйжид “Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилчид 3 дугаар сарын 23-ны өдөр хилийн манаа хийж явахдаа нэг иргэн осголтын байдалтай хээр ухаангүй хэвтэж байсныг олж, эмнэлэгт хүргэж алтан амийг нь аварчээ” гэсэн тайлбартай, хоёр зургийн хамт оруулсан пост 1.3 мянга гаруй реакц, 45 сэтгэгдэл авч, 38 удаа удаа цааш түгээгдсэн байна. Уг мэдээллийг 60 гаруй пэйж, хаягаар түгээсэн бөгөөд хамгийн өндөр хандалт авсан нь “Ноогдол ашигаа нэхэж авах нь энэ бичигний хажууд байгаа цэнхэр follow дар” нэртэй пэйжээс 03 дугаарс сарын 26-ны 17:43 цагт нийтэлсэн ба 6.2 мянга гаруй реакц, 345 сэтгэгдэл авч, 1.3 мянга гаруй удаа цааш түгээсэн байна.
Мэдээллийг зургаар хайх аргаар шалгахад хоёр жилийн өмнө болсон үйл явдал гэдгийг хялбархан олж мэднэ.

- “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний гишүүн Дорнод ДАТА студи 03 дугаар сарын 28-ны 09:31 цагт “Хилчид (одоогоос 2 жилийн өмнө) осголтын байдалтай иргэнийг олж амийг нь аварчээ…” гэж бодит үнэн мэдээллийг нь постолжээ.

“Сүүлийн өдрүүдэд цахим хуудсуудаар нийтлэгдэж буй уг мэдээ нь 2 жилийн өмнөх 3-р сарын 23-ны өдрийн мэдээг дахин түгээсэн мэдээлэл ажээ” гэсэн байна.
Энэхүү мэдээлэл нь энэ жилийн 03 дугаар сарын 23-нд болсон үйл явдал мэтээр ойлгогдож, олон удаа цааш түгээгдэн, хэрэглэгчдээс сэтгэгдэл авч, хандалтын хэмжээ нэмэгдүүлэх сонирхолтой мэдээлэл болжээ. Гэхдээ хоёр жилийн өмнө болсон гэдгийг нь дурдаагүй буюу цаг хугацааны хувьд төөрөгдүүлсэн бүрэн бус мэдээлэл байна.
Холбоотой зарим асуулт:
- -Сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдлыг дахин түгээх нь ямар сөрөг нөлөөтэй гэж…?
- -Сошиал медиа платформуудын алгоритмоор дэмжүүлэх буюу олон хандалт авч, дараа дараагийн постоо илүү олон хүнд харуулах тактикийн үед ихэвчлэн илэрдэг disinformation-ий төрөл юм.
- -Пэйжийнхээ хандалтыг өсгөх нь яагаад буруу гэж…?
- -Олон нийтийг төөрөгдүүлсэн, эсвэл хуурамч мэдээллээр хандалт өсгөх аргыг зохион байгуулалттайгаар хэрэглэдэг талаар олон судалгаа бий. Ингэж хандалтаа өсгөсөн хаягуудын цаад зорилго нь ихэвчлэн арилжааны, манипуляын шинж чанартай байдаг. Баримттай, бодит мэдээлэл түгээхийг эрхэмлэдэг хэрэглэгч энэ үйлдлийг төдийлөн хийдэггүй, үнэн мэдээллээ богино хугацаанд олон тийш хуваалцаад байдаггүй байна. Энэ талаар Европын сэтгүүл зүйн төвөөс эрхлэн гаргасан Баримт шалгах гарын авлага-3 номоос уншаарай.
Пост оруулсан хаягуудыг дор жагсаалаа.
03 дугаар сарын 26-нд:
- 16:53 цагт Ulzii tovchoo
- 16:54 цагт Alim.mn
- 16:57 цагт Talim.mn
- 17:00 цагт Bataar.mn
- 17:07 цагт Dorgio.mn
- 17:08 цагт Comment.mn
- 17:08 цагт Zaluu.com
- 17:09 цагт Seen.mn
- 17:12 цагт Хушуу дүрэгч
- 17:16 цагт Зиндаа
- 17:17 цагт Survaljilga.mn
- 17:18 цагт Tailbar.mn
- 17:18 цагт Sait.mn
- 17:19 цагт Монгол Хит Дуунууд
- 17:19 цагт AB News
- 17:21 цагт Сургаал ном
- 17:22 цагт Ганзориг Чулуунбор
- 17:27 цагт Munademberel Sambuunyam
- 17:27 цагт Scandal.mn
- 17:28 цагт Б. Батхүү
- 17:29 цагт Dardas.mn
- 17:31 цагт Хилчин Заяа Эрхэм
- 17:33 цагт Сенсаци.мн
- 17:41 цагт Paparazzi.mn
- 17:43 цагт Ноогдол ашигаа нэхэж авах нь энэ бичигний хажууд байгаа цэнхэр follow
- 17:44 цагт Борын Ганзориг
- 17:44 цагт Эерэг хүчин
- 17:45 цагт Төдэй Монголд
- 17:45 цагт Live’s Төдэй
- 17:46 цагт 24Баримт.мн
- 17:48 цагт Member.mn
- 17:48 цагт Царцаа Намжил
- 17:49 цагт PR News
- 17:49 цагт Монголын Мэдээ
- 17:49 цагт Улс төрийн төрөлжсөн мэдээ мэдээлэл
- 17:49 цагт Сөрөг хүчин
- 17:50 цагт Aldar.mn
- 17:51 цагт ХЯМД БАРАА
- 17:52 цагт News мэдээлэл
- 17:52 цагт Шүгэл Ажиллагаа
- 17:54 цагт ЧИГ.мн Chig.mn
- 18:09 цагт ӨРЛӨГ
- 18:19 цагт Shugel.mn
- 18:24 цагт Ontsgoi.mn
- 18:38 цагт Ни̳й̳т̳и̳й̳н̳ ̳Ду̳у̳н̳ы̳ ̳Ер̳т̳ө̳н̳ц̳
- 18:56 цагт Бүх барааг бөөний үнээр /Buh baraag buunii uneer/
- 18:57 цагт Дорждагва ᠳᠣᠷᠵᠢᠳᠠᠭᠪᠠ
- 18:58 цагт Ж. Эрдэнэзориг
- 19:15 цагт Баримтыг фокуслана
- 19:15 цагт Focus.mn баримтыг фокуслана
- 19:45 цагт ATIME
- 19:47 цагт Монголын Мэдээ
- 19:48 цагт SNEWS
- 20:21 цагт Ata.mn
- 23:27 цагт Баавгай .мн
- 23:41 цагт BBS телевиз
- 03 дугаар сарын 27-нд
- 09:37 цагт Chroniclenews.mn
- 09:52 цагт Niitlel.mn нийтлэл.мн
- 11:44 цагт People сэтгүүл
- 11:50 цагт Сурвалж.мн – Survalj.mn
- 12:34 цагт Мягмартогтох Далай
- 12:45 цагт Dobu.mn
- 13:14 цагт Narangarav Naraa
- 13:16 цагт Хорин Дөрвөн Цаг
- 14:08 цагт Tentsver.mn
- 18:03 цагт Дорноговь аймгийн Улаан загалмайн Дунд шатны хороо
Баримт шалгах анхан шатны аргуудыг ашиглан, мэдээллийн бодит байдлыг мэддэг хэрсүү хэрэглэгч байцгаая.