Search

AI ашиглан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх бичлэг хийж хандалтаа өсгөдөг хаягууд нэмэгдсээр байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1357

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Эх байгалийн зэрлэг ан амьтад аргагүйдсэн үедээ хүнээс тусламж гуйдаг. Хүн байгаль хоорондоо харилцан шүтэлцээтэй гэдэг нь үүгээр нотлогддог. Хүн төрөлхтөн эх байгалиа гамнаж хайрлаж зохицож амьдарвал, буян хишиг нь их юм. Хүн хүнээ хайрла. 2025-03-17” гэх тайлбартай нэгэн хүн шархадсан баранд туслаж буй бичлэгийг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тухайн бичлэгийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгадаг mever программ ашиглан шалгахад 84 хувийн хуурамч байх магадлалтай гэсэн үр дүн гарсан

2025 оны гуравдугаар сарын 17-нд Mirplanetasvetahappy Kingqueenskylove нэртэй хуудаснаас “Эх байгалийн зэрлэг ан амьтад аргагүйдсэн үедээ хүнээс тусламж гуйдаг. Хүн байгаль хоорондоо харилцан шүтэлцээтэй гэдэг нь үүгээр нотлогддог. Хүн төрөлхтөн эх байгалиа гамнаж хайрлаж зохицож амьдарвал, буян хишиг нь их юм. Хүн хүнээ хайрла. 2025-03-17” гэх тайлбартай нэгэн хүн шархадсан баранд туслаж буй бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэг 2500 гаруй реакц авч 708 удаа цааш түгээгдсэн байна.  

Тухайн бичлэгийг шалгахын тулд зураг хэлбэрт шилжүүлэн хуурамч, эвлүүлсэн эсэхийг шалгадаг mever программ ашигласан. Шалгалтын үр дүнд 84 хувийн хуурамч байх магадлалтай байна. Уг программ нь улаан өнгөөр хуурамч байх магадлалтай хэсгийг, харин цэнхэр өнгөөр бодит хэсгийг тодруулж өгдөг. Мөн нарийвчилсан мэдээллийг шалгахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан Noiseprint++ хэмээх шүүлтүүрийг ашигладаг. 

Mever программаар илрүүлсэн үр дүнг дараах зургаар харууллаа.

Бичлэгийн зарим хэсгийг зураг хэлбэрт оруулж, Google хайлтын системээс хайж үзэхэд маш олон төстэй бичлэгүүд гарч ирсэн. Ихэвчлэн Youtube платформд богино бичлэг байдлаар эхэлж тархдаг бөгөөд хэд хэдэн хаягаас шалгасан мэдээлэлтэй ижил бичлэгийг нийтлэдэг юм байна. Зарим бичлэгүүдээ хиймэл оюун ухаан (AI)-аар хийсэн гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: Arctic Rescue Diaries
Эх сурвалж: Hyperbole

Тухайн шархадсан баранд тусалж буй бичлэгт хор хөнөөлтэй агуулга байхгүй ч зарим тохиолдолд энэ төрлийн контентоор хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг санаархсан, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг. Тухайлбал, шалгасан бичлэгийн баруун буланд байрлуулсан “Mystic chronicles” гэдэг нь видео тоглоомын нэр бөгөөд хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх бичлэг ашиглан тухайн видео тоглоомыг давхар сурталчилж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document