Search

“Налайхын замд” гэх тайлбартай бүжиглэж буй эмэгтэйн бичлэг нь Тайванд болсон үйл явдал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1355

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Өнөөдөр налайхын замд” гэх тайлбартай хашлага мөргөсөн жолооч бүжиглэж буй бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дүрсний чанар муу, машины дугаар харагдахааргүй бичлэгийг “Налайхын замд” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай оруулсан байна. Бичлэгт гарсан үйл явдал нь Тайван улсад 2024 оны 12 дугаар сарын 09-нд болсон осол юм.

2025 оны 03 дугаар сарын 18-нд Ноцтой Но-той мэдээлэл (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Өнөөдөр Налайхын замд гэнэ…хүмүүс ч эрт хаваршиж бн шүү…” гэх тайлбартай замын хашлага мөргөн зогссон машины дэргэд эмэгтэйн бүжиглэж буй бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,000 гаруй реакц, 164 сэтгэгдлээр идэвхжүүлж, 127 удаа цааш түгээжээ.

Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Тайваний 74-р хурдны замд хашлага мөргөсөн эмэгтэйн тухай хэд хэдэн гадаад сайт мэдээлэл оруулсан нь илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, CTI News, Enn.tw, Itn News, TVBS News зэрэг Тайваний мэдээллийн сайтад “2024 оны 12 дугаар сарын 09-нд өглөөний 06:00 цагийн орчимд Тайчунг хотын иргэн Лэй овогтой 38 настай эмэгтэй Тайпин-Дали руу явах 74-р хурдны замд дээр замын тусгаарлах хэсгийг мөргөжээ” хэмээн мэдээлсэн. Мөн мэдээлэлд эмэгтэй хашлага мөргөсний дараа машинаас гаран бүжиглэж, цагдааг ирэхэд жимс идэж байсан тухай дурджээ.

Эх сурвалж: Itn News мэдээллийн сайт
Шалгасан бичлэг болон CTI News мэдээллийн сайтад оруулсан бичлэгийг харьцуулав.

TVBS NEWS мэдээллийн сайтын Youtube сувагт замын тусгаарлах хашлагыг мөргөсөн эмэгтэйн тухай мэдээ оруулсан ба тус бичлэгт замын хяналтын камер, иргэдийн авсан бичлэг, зураг зэргийг багтаажээ.

Дүрсний чанар муу, машины дугаар харагдахааргүй бичлэгийг “Налайхын замд” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай оруулсан байна. Бичлэгт гарсан үйл явдал нь Тайваньд 2024 оны 12 дугаар сарын 09-нд болсон осол юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document