Search

Владимир Путин Европ руу хандаж хэлсэн үг гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1350

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Владимир Путин Европ руу хандаж, Орос хэзээ ч чиний дайсан байгаагүй, Бид Европын баялагыг хүсэхгүй, бидэнд өөрийн гэсэн баялагтай , бидэнд та нарынх хэрэггүй. Орос бол дэлхийн хамгийн их нөөцтэй орон…” гэх пост нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Владимир Путин Европ руу хандаж хэлсэн үгний талаар ямар нэгэн баталгаатай баримт байхгүй бөгөөд албан ёсны эх сурвалжуудад дээрх мэдээлэл байхгүй байна.

2025 оны 03 дугаар сарын 05-нд Шуурхай Мэдээ нэртэй Facebook хаягаас “Владимир Путин Европ руу хандаж, Орос хэзээ ч чиний дайсан байгаагүй, Бид Европын баялагыг хүсэхгүй, бидэнд өөрийн гэсэн баялагтай , бидэнд та нарынх хэрэггүй. Орос бол дэлхийн хамгийн их нөөцтэй орон…” гэх пост (архивласан хувилбар) нийтэлжээ. Тус пост нийт 769 гаруй реакц, 69 сэтгэгдлээр идэвхжүүлж, 215 удаа цааш түгээгджээ.

Тус мэдээллийн агуулгад “Орос хэзээ ч чиний дайсан байгаагүй, Бид Европын баялагыг хүсэхгүй, бидэнд өөрийн гэсэн баялагтай , бидэнд та нарынх хэрэггүй. Орос бол дэлхийн хамгийн их нөөцтэй орон. Бидэнд танай газар нутаг хэрэггүй. Газрын зураг дээрх Оросын хэмжээнүүдийг хардаа, Орос бүх европоос 2 дахин их хэмжээтэй газар нутагтай. Оросыг яагаад дайсан гэж үздэг вэ? Орос чамд ямар хор уршиг хийсэн юм бэ, бензин, нөөцөө хямд үнээр зарлаа гэжүү? Дэлхийг Нацистуудаас салгахын тулд 20 сая хүнээ золиослолоо гэж үү? Бид Ковид цар тахалын үед Европт тусалсан уу, гал түймэр, байгалийн гамшигт үед Европт тусалсан уу? Орос бол чиний дайсан биш, чиний жинхэнэ дайснууд бол чамайг удирддаг хүмүүс” гэсэн байна.

ОХУ-ын төрийн байгууллагын албан ёсны сайтуудад Владимир Путины Европ руу хандаж хэлсэн үгний талаарх мэдээлэл байхгүй байна

Бид шалгасан мэдээлэлд дурдсан агуулгаар Google хайлтын системээс хайж үзэхэд 2025 оны хоёрдугаар сарын 13-нд Цаг хугацаа хэмээх Facebook хаягаас яг адил постыг анх нийтэлсэн байна. Мөн постод хаана, хэзээ энэ мэдэгдлийг хийсэн талаарх мэдээллийг дурдаагүй байна.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой мэдэгдэл, мэдээ, бусад мэдээллийг авах боломжтой албан ёсны вэбсайт болох kremlin.ru-д хайж үзэхэд шалгасан мэдээлэлд дурдагдсан агуулгатай төстэй мэдэгдэл хийсэн зүйл олдсонгүй. Кремлийн албан ёсны Youtube сувгаас хамгийн сүүлд хийсэн мэдэгдлүүдээс харахад мөн байсангүй.

Европын холбоо нь Орос, Украины дайнаас үүдэн ОХУ-д 16 дахь хориг арга хэмжээний багцыг батлаад байгаа аж

Европын холбооны албан ёсны europa.eu сайтад 2025 оны хоёрдугаар сарын 24-нд “Украинд Орос түрэмгийлсний гурван жилийн ойн талаар Европын зөвлөлийн дарга, Европын комиссын дарга, Европын парламентын дарга нарын хамтарсан мэдэгдэл” гэх гарчигтай мэдээдлэл нийтэлжээ. Тус мэдэгдэлд “…Өнөөдөр бид Орост түрэмгийллийн дайныг зогсоох, хамтын шахалтыг нэмэгдүүлэхийн тулд 16 дахь хориг арга хэмжээний багцыг баталлаа…”, “…Европын холбоо Украинд нийт 135 тэрбум еврогийн эдийн засаг, хүмүүнлэг, санхүү, цэргийн тусламж үзүүлж, 48.7 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлсэн байна. Европын холбоо Украинд дайны дараа улс орныг сэргээн босгох ажилд үргэлжлүүлэн тусламж үзүүлэх болно…” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document