2025 оны гуравдугаар сарын 01-нд Урт Тэрэгтэн нэртэй хаягаас “Элон Маск CNN-ийг 3 тэрбум доллараар худалдаж аваад…Худлааг зогсоох цаг боллоо..Хэвлэл мэдээллийн сүлжээг засна гэв. үндсэн сэтгүүлчдийн дунд үймээн самуун болж үймж байна даа. Манайд ч гэсэн хаалтын гэрээ эрүүл гадна санхүүжилт авдаг хөлсний ТВ сайтууд олон бий…нэг л өдөр тэд ч гэсэн хариуцлага хүлээж л таарна” гэх тайлбартай пост нийтэлжээ. Тус пост нь 259 реакц, 11 сэтгэгдэл авч, 44 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Google хайлтын системээр “Элон Маск CNN-ийг худалдаж авна” гэх агуулгаар хайхад шалгасан нийтлэлд 2024 оны 11-р сарын 18-нд Reuters мэдээллийн сайт баримт шалгалт хийжээ. Тус баримт шалгалтад “Элон Маск CNN-ийг худалдаж авахаар тохиролцсон тухай цахим сүлжээгээр тараасан мэдээлэл нь худал гэж CNN-ийн мэдээлэл хариуцсан захирал Мариана Пиньанго цахим шуудангаар мэдэгдэв” гэжээ.

Элон Маск CNN-ийг худалдаж авна гэх мэдээлэл анх арваннэгдүгээр сарын 06-нд viral.besttopixs.com хэмээх сайт нийтэлсэн юм байна. Харин тус сайт нь “clickbait” буюу хүмүүсийн анхаарлыг татахын тулд тодорхой эх сурвалжгүй, сенсац болохуйц худал мэдээллийг тараадаг.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зурагны дээд буланд байгаа логогоор хайж үзэхэд тус нийтлэл нь хоёрдугаар сарын 22-нд American Daily Media Digest гэх хуудаснаас анх нийтэлсэн байна.

