Search

Ашигт малтмалын тухай хуулинд ураныг цацраг идэвхт ашигт малтмал гэж заажээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1339

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Уран бол ашигт малтмал биш нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй аюулт цацраг ураныг зогсооё” гэсэн пост нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Ашигт малтмалын тухай хуулинд ураныг цацраг идэвхт ашигт малтмал юм гэж заажээ

2025 оны хоёрдугаар сарын 21-нд Баяраагийн Батхүү гэх нэртэй Facebook хаягаас “Уран бол ашигт малтмал биш нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй аюулт цацраг ураныг зогсооё” гэсэн пост нийтэлжээ. Уг пост нь 395 реакц, 54 коммент авч 699 удаа цааш түгээгдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулинд ураныг цацраг идэвхт ашигт малтмал юм гэж заажээ

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн legalinfo.mn сайтаас Ашигт малтмалын тухай хуулийг харвал, 4.1.1-д “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж заажээ. Түүнчлэн 4.1.2-д “цацраг идэвхт ашигт малтмал” гэж уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг хэлнэ гэж заасан байна.

Уран нь U гэсэн химийн тэмдэглэгээтэй, атомын дугаараараа үелэх системийн 92 дугаарт байрлах байгалийн цацраг идэвхт элемент юм

Цөмийн энергийн комиссын ажлын албаны мэдээллийн сайтад “Уран бол байгалийн цацраг идэвхт элемент бөгөөд атомын дугаар нь 92, үелэх систем дэх U химийн тэмдэгтэй тохирч байна. Энэ нь түүхэнд харьцангуй хожуу нээсэн элементүүд болох “актинид” хэмээх тусгай бүлэгт багтдаг. Бусад бүх актинидийн нэгэн адил уран нь “цацраг идэвхит” бөгөөд цаг хугацааны явцад задарч, энерги ялгаруулдаг. Мөн ураныг цөмийн реакторын түлшний гол эх үүсвэр болгодог. Тахианы өндөгний хэмжээтэй ураны түлш нь 88 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүч гаргаж чадна” хэмээн тайлбарлажээ.

Бусад ураны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цөмийн энергийн комиссын ажлын албаны мэдээллийн сайт болон Дэлхийн цөмийн холбооны мэдээллийн сайтаас харах боломжтой юм.

Ураныг цөмийн түлш болгох явцад хатуу, шингэн, хийн төлөвт оруулдаг

2023 оны наймдугаар сард Дэлхийн цөмийн холбооны мэдээллийн сайтад “Уран гэж юу вэ?” гэх гарчигтай нийтлэл нийтэлжээ. Тус нийтлэлд ураныг хэрхэн цөмийн түлш болгодог талаар тайлбарласан байна. Тухайлбал, уран олборлох аргуудын нэг болох Газар Доор Уусган Олборлох (ГДУО) замаар хатуу ураны хүдрийг шингэн болгож, дараа нь шар нунтаг хэлбэртэй хатуу болгож, ураны гиксофторид гэх хий болгон хувиргадаг байна. Дараа нь ураны диоксид болгон боловсруулж, Цөмийн эрчим хүчний станцын цөмийн түлшний багцуудын суурь болох ураны үрлийг (uranium pellet) бий болгодог гэж тайлбарлажээ.

Ураныг цөмийн түлш болгох дарааллыг харуулав, Эх сурвалж: Дэлхийн цөмийн холбооны мэдээллийн сайт


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document