Search

Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1309

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шинээр 109 ураны лиценз олгожээ” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ашигт малтмал, газрын тосны газар: “2025 оны 01 дугаар сарын 30-ны байдлаар цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна” гэжээ

2025 оны 01 дүгээр сараас эхэлж “Шинээр 109 ураны лиценз олгожээ” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд ихээр түгээд байгаа аж. Уг мэдээллийг түгээсэн постуудыг энд, энд, энд, энд, мөн эндээс үзээрэй. Анхлан түгээгчдийн нэг болох Мягмаржав Баатархуяг нэртэй Facebook хэрэглэгчийн постыг 586 реакц, 257 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1800 гаруй удаа цааш түгээжээ.

Манай байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр A-25/0103 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж түгсэн мэдээлэлд тодруулга хүсэхэд 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 1/542 тоот хариу албан бичигт “Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна”. Мөн “Цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 2024-2025 онуудад шинээр олгогдоогүй болно” гэжээ.

Үүнээс үзвэл, цахим орчинд түгээд байгаа “Шинээр 109 ураны лиценз олгожээ” гэх мэдээлэл нь ор үндэсгүй, хуурамч болох нь харагдаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document