2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Зангараг.мн нэртэй хуудсаас “Ерөнхийлөгч Ц.Хуланд холбогдох хэргийг дахин хянахыг улсын ерөнхий прокурорын газарт үүрэг болгожээ” гэсэн пост оруулжээ. Уг пост нь 82 реакц, 17 сэтгэгдэл авчээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тухайн мэдээллийг Google хайлт дээр хайж үзэхэд Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр өөрийн “X” цахим хуудаст “Энэ худал мэдээлэл байна. Ерөнхийлөгч ийм үүрэг өгөх эрх үндсэн хууль, бусад хуулиар ч олгогдоогүй” гэжээ.
Мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн legalinfo.mn сайтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд бүрэн эрхийг нь зааж өгсөн. Тухайлбал 12.17-д “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно” гэдгээс өөр прокурортой холбоотой заалт байхгүй байна.
Илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээс зайлсхийж, цааш түгээхээсээ өмнө баталгаатай эх сурвалжаас нягталж байгаарай.