2025 оны 01 дүгээр сарын 19-нд Delgermaa Beckbat (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Канцлер Шольц Украйнд гурван тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхийг хориглох шийдвэр гаргажээ. Энэ нь Германы Гадаад хэргийн сайд Беарбокийн дургүйг хүргэж хурлыг орхин гарчээ. Шольц Беарбокийг зогсоох гэсэн боловч чадаагүй байна” гэх мэдээллийг Германы канцлер Олаф Шольц гадаад яамны сайд Анналена Бэербокийн араас гараа сунгаж буй зургийн хамт нийтэлжээ. Тус мэдээлэл нь нийт 366 реакц, 46 сэтгэгдэл авч, 30 удаа цааш түгээгдсэн.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан зургийг Google Lens-д хайхад “Германы гадаад хэргийн сайд Канцлертай гар барихаас татгалзсан”, “Украинд олгох санхүүгийн тусламжийг дэмжээгүй учир сайд хурлыг орхин гарсан” гэх мэт тайлбартай интернэт орчинд түгсэн байна. @knwldgmedia X (хуучнаар Твиттер) хаягт шалгасан зургийг төөрөгдүүлэн түгээж байгаа тухай тайлбарлан бичжээ.
FACT CHECK ❌️ | Cette photo est faussement présentée par plusieurs comptes comme montrant la ministre des Affaires étrangères allemande quittant la salle pour éviter de prendre une photo avec Olaf Scholz.
— KNWLDG Media (@KnwldgMedia) January 18, 2025
🔸️En réalité, elle est en train de parler avec quelqu'un. pic.twitter.com/JmHn43KDi4
Зургийн эх хувилбарыг Getty Images визуал медиа компанийн сайтад 2025 оны 01 дүгээр сарын 15-нд нийтэлсэн. Тус зураг нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлерийн тэнхимд долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдааныг эхлүүлэхээр Гадаад хэргийн сайд Анналена Бэербок Хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайд Хубертус Хейлтай ярилцаж байх үеийг буулгасан зураг байна.
Зургийн эх хувилбарт Анналена Бэербок Хубертус Хейлтай ярилцаж байх үед Канцлер Олаф Шольц гараа сунган дуудаж байгааг харуулжээ.

Харин тасалсан зураг буюу Бэербокийг Хубертустай ярилцаж байгаа хэсгийг таслан Олаф Шольцийг үл тоож буй мэтээр харуулсан.

Зургийн эх хувилбар болон тасалсан хувилбарыг харьцуулбал Бэербок Шольцийг үл тоосон бус хүнтэй ярилцаж байгааг харж болно.
Мөн энэ зураг түгсэнтэй холбоотойгоор гадаад хэргийн сайд Анналена Бэербок өөрийн албан ёсны X хаягтаа 2025 оны 01-р сарын 16-нд уг зургийг “Яагаад сири эрчүүд надтай гар барихаас татгалзаж, харин би герман эртэй гар барихыг зөвшөөрдөггүй вэ”гэх егөөдсөн тайлбартай нийтэлжээ.
Wieso dürfen mir syrische Männer den Handschlag verweigern, aber ich nicht einem deutschen Mann? pic.twitter.com/TnKI8o0GWv
— Außenministerin Parody Annalena Baerbock (@baerbockpress) January 16, 2025
Шалгасан зургийг Канцлер Шольц Украинд 3 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхийг хориглох шийдвэр гаргахад гадаад хэргийн сайд Бэербок дургүйцэн хурлыг орхин гарсан гэх тайлбартай түгээсэн.
2025 оны 1 дүгээр сарын 15-нд болсон засгийн газрын хуралдааны үеэр германы канцлер Олаф Шольц Украинд зэвсэг худалдан авахад 3 тэрбум еврогийн нэмэлт тусламж үзүүлэхээс татгалзсан нь үнэн. Тэрээр зээлээр өгөх бус санхүүжилт нь тодорхой байх хэрэгтэй хэмээн Социал демократ намын сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан. Гэхдээ тасалсан зураг дээр харуулсан шиг Бэербок хурлыг орхиж гараагүй харин сайд Хубертустай уулзаж байсан. Хуралдааны үеэр гаргасан шийдвэртэй холбоотой мэт зургийг тасалж, төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.




