Search

Олны танил хүний зураг ашиглан хуурамч хаяг нээж, хуурамч пост оруулан дөнгөж нээсэн хаягийнхаа хандалтаа өсгөдөг байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1290

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“222 дугаарт зогссон хүнд 70 мянган доллар өгнө”гэсэн тайлбартай богино бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цахим орчинд хууран мэхлэх энэ төрлийн арга нь дөнгөж нээсэн цахим хаягийнхаа хандалтыг өсгөж, цаашлаад зар сурталчилгаа хүргэх, хаягаа худалдах зэргээр ашиг олох зорилготой байдаг. Харин ийм хуурамч нийтлэлд сэтгэгдэл бичиж, like дарснаар Facebook-ийн алгоритм цаашид үүнтэй төстэй постыг танд олон давтамжтай харуулж, хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 𝐒𝐡𝐮𝐮𝐝𝐞𝐫𝐡𝐞𝐞𝐧 𝐏•ۦۦۦ нэртэй хаягаас “222 дугаарт зогссон хүнд 70 мянган доллар өгнө” гэсэн тайлбартай богино бичлэг оруулжээ. Уг бичлэг нь 51 реакц, 138 сэтгэгдэл авч, 138 удаа цааш түгээгдсэн байна. 

Мэдээллийг түгээж буй хаягийг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй. Shuuderheen P гэх Facebook хаяг руу орж үзэхэд нийт 414 like, 466  дагагчтай байна.

Уг хягийн нүүр зураг болон Facebook-ийн нэрээс нь харахад жүжигчин П.Шүүдэрцэцэгийн цахим хаяг юм байна гэсэн бодол төрүүлэхүйц байна. 

Харин жүжигчин П.Шүүдэрцэцэгийн Facebook дэх өөрийн албан ёсны хаяг нь Shuuderhen P. (Shuuderhen) гэсэн 536 мянга гаруй дагагчтай хаяг байна. Энэ хоёр хаягийг дагагчийн тоо, оруулсан пост, тухайн хаягийг нээсэн он сараас нь харьцуулж харахад аль хаяг нь хуурамч, аль нь жинхэнэ хаяг вэ гэдгийг ялгах боломжтой. 

Шүүдэрцэцэг нэртэй хаягийн дагагчийн тоо

Тухайн цахим хаягийн ил тод байдлын хэсгийг харахад 2025 оны 01 дүгээр сарын 06-нд нээгджээ. Нээснээсээ хойш нийт дөрвөн удаа пост оруулсан бөгөөд агуулгын хувьд “Хэрэв хэн нэгэн 17-оос өөр тоо олбол 90 мянган доллароор шагнуулна”, “зурган дээрх дугаарыг зөв олсон хүнд сонирхолтой шагналыг бэлэглэж байна” зэрэг байна.

Мөн П.Шүүдэрцэцэгийн албан ёсны цахим хаягтаа  2025 оны 01 дүгээр сарын 08-нд тус хаягийг хуурамч болохыг мэдэгдэж, залилангаас сэргийлээрэй хэмээн мэдээлжээ. Уг постоос  харахад хэд хэдэн яг ижил хаяг нээж, ижил агуулгатай постыг өөр өөр цаг хугацаанд нийтэлдэг аж.

П.Шүүдэрцэцэгийн албан ёсны хаягт оруулсан сэрэмжлүүлэг

Тус мэдээлэлд сэтгэгдэл бичсэн хүмүүст “Одоо мессежээ шалгаарай Шагнал хүлээж байна” хэмээн хариулж, хувийн чат руу нь 15 минутын дотор 5-10 Facebook групп руу хуваалцах хэрэгтэй гэсэн агуулга бүхий мессеж илгээдэг байна. Үүнээс харахад хуурамч хаягийнхаа хандалтыг өсгөх зорилготой нь харагдаж байна. 

Залилан хийж буй хаягууд амар хялбар үйлдэл хийгээд бэлэг авах боломжтой мэтээр пост оруулдаг. Ингэхдээ азтан шалгаруулах бус хүн бүрд өгнө гэх агуулгыг дурддаг нь аль болох олон сэтгэгдэл бичүүлж, түгээх зорилготой. Хандалт ихтэй байх нь хэрэглэгчдэд албан ёсны хаяг мэт ойлголт өгдөг. 

Цахим орчинд хууран мэхлэх энэ төрлийн арга нь дөнгөж нээсэн цахим хаягийнхаа хандалтыг өсгөж, цаашлаад зар сурталчилгаа хүргэх, хаягаа худалдах зэргээр ашиг олох зорилготой байдаг. Харин ийм хуурамч нийтлэлд сэтгэгдэл бичиж, like дарснаар Facebook-ийн алгоритм цаашид үүнтэй төстэй постыг танд олон давтамжтай харуулж, хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Иймээс хамгийн түрүүнд тухайн хаягийг албан ёсны цахим хаяг мөн эсэхийг шалгах шаардлагатай. Мөн тухайн постын агуулгыг нягталж байх хэрэгтэй юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“222 дугаарт зогссон хүнд 70 мянган доллар өгнө”гэсэн тайлбартай богино бичлэг оруулжээ.

Check document