2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сөрөг Цэнэг нэртэй Фэйсбүүк пэйж “УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салсан эхнэр болох Эрдэнэчулууныг зодож буй бичлэг задарлаа. Эмэгтэй хүнийг эх хүнийг ингэж зодож болох уу? Ийм хэрцгий балмад хүнээр бид өөрсдийгөө төлөөлүүлж УИХ-д нэр дэвшүүлжээ” гэх агуулгатай, 12 секундын урттай бичлэг бүхий пост түгээжээ. Тус пост нь 1600 гаруй реакц, 979 сэтгэгдэл авч, 3200 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид уг бичлэгийн нэг хэсгийг зураг болгон, Google Lens-ээр хайхад доорх илэрц гарч ирлээ.

Гарч ирсэн илэрцүүд рүү орж үзэхэд Хятадын China Daily, Yeeyi, Sohu хэвлэл мэдээллүүдээр гарсан 2022 оны Хятадад болсон үйл явдлын мэдээ болох нь харагдаж байна. China Daily-гийн мэдээлснээр энэ үйл явдал Ши Ань хотод болж эхнэрээ зодсон Ван Пэнфэйн бичлэг онлайн орчинд ихээхэн шүүмжлэл дагуулсан гэжээ.
Дүгнээд хэлэхэд, 3 жилийн өмнө буюу 2022 онд Хятадын Шаньси мужийн Ши Ань хотод болсон үйл явдлын бичлэгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу эхнэрээ зодож байна хэмээн түгээж, төөрөгдүүлжээ.






