2024 оны 1 дүгээр сарын 10-нд Баримт гэх хуудаснаас “АН-ын “Янзага” фракцын г.и.ш.ү.ү.н Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар хөдөө орон нутаг руу томилолт нэртэйгээр зун, намрын хэдэн сар хэлхээтэй юм шиг явах болсон нь цаанаа ийм учиртай байжээ. Ч.Лодойсамбуу минь дахиад эхнэр хүүхдээ л хаяж болдоггүй юм шүү С.Цэнгүүн ч яахав Gen Z үеийнх дургүй нь хүрвэл чамайг болон ажлаа хаяаал явчихна !!!” гэх тайлбартайгаар УИХ гишүүн Лодойсамбуу болон Цэнгүүн нарын үнсэлцэж буй зургийг нийтэлжээ. Тус зураг нь нийт 270 реакц, 132 сэтгэгдэл авч, 330 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан зургийг хэд хэдэн хэрэглүүрээр шалгахад хиймэл оюун ухаанаар хийсэн гэх үр дүн гарсан. Тухайлбал, WasItAI хэрэглүүрээр шалгахад хиймэл оюунаар бүтээсэн гэж харууллаа. AI Image Detector-оор шалгахад 85,2 хувийн хиймэл оюунаар бүтээсэн байх магадлалтай гэх үр дүн гарсан. BrandWell AI хэрэглүүрээр шалгахад 93 хувь, AI Content Detector хэрэглүүрээр шалгахад 59 хувийн хиймэл оюунаар хийсэн гэх үр дүнтэй гарсан.


Шалгасан зурагт УИХ-ын гишүүн С.Цэнгүүний албан ёсны фэйсбүүктээ 2024 оны 6 дугаар сарын 11-нд нийтэлсэн зураг болон УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн 2022 оны 12 дугаар сарын 19-нд фэйсбүүктээ оруулсан зургийг ашиглажээ.
Бид интернэт орчинд түгээмэл байдаг хиймэл оюун ухаанаар зураг бүтээх боломжтой үнэгүй хэрэглүүрийг ашиглан ижил төрлийн зураг бүтээж харууллаа. Доорх зурагт Ч.Лодойсамбуу болон С.Цэнгүүний зургийг ашиглан Dreamface хиймэл оюунаар зураг бүтээх хэрэглүүрийг ашиглаж шалгасан зурагтай ижил төрлийн зураг бүтээн харууллаа.

Шалгасан зургийн арын дэвсгэрт ашигласан зургийн ар тал орж байгааг доорх зурагт харьцуулан харууллаа.






