Search

Н.Түвшинбаярын 2020 оны зурагт засвар оруулж, төөрөгдүүлсэн агуулгаар түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1280

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял эдэлж байгаа МУ-ын гавьяат тамирчин, олимпын медальт Н.Түвшинбаярыг 2024-2025 он солигдох үед гадуур хотоос зайдуу байшинд гэр бүлтэйгээ он гаргажээ” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2020 оны 12 дугаар сарын зурагт засвар оруулж, 2025 оны зураг мэт ойлголт төрүүлж, төөрөгдүүлжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Шаазгай.мн нэртэй Фэйсбүүк пэйж “Шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял эдэлж байгаа МУ-ын гавьяат тамирчин, олимпын медальт Н.Түвшинбаярыг 2024-2025 он солигдох үед гадуур хотоос зайдуу байшинд гэр бүлтэйгээ он гаргажээ” хэмээн түгээжээ. Тус пост нь 429 реакц, 241 сэтгэгдэл авч, 141 удаа цааш түгээгджээ.

Н.Түвшинбаярын 121 мянган дагагчтай албан ёсны Фэйсбүүк пэйж болох Tuvshinbayar Naidan 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Бүх монголчууддаа Шинэ оны мэндийг хүргэе! Ирэх жил та бүгдийн сэтгэлдээ багтаасан бүхэн биелэх болтугай…Итгэл найдвар, Их ялалтын гэрэл гэгээ бадраасан Олимпын жил айсуй” гэх агуулгатай постыг гэр бүлийн зургийн хамт түгээжээ.

Энэхүү зургийг засварлаж, ар талыг нь 2025 оны чимэглэл бүхий зургаар сольсныг доорх харьцуулалтаас үзээрэй.

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 13-нд ШШГЕГ-ын албан ёсны пэйжид дээрх мэдээллийг худал гэдгийг мэдээлсэн пост оруулжээ.

Дүгнээд хэлбэл, цахим орчинд ямар нэг зургийн эх хувилбарт засвар оруулж, агуулгыг гуйвуулж, төөрөгдүүлэх тохиолдол түгээмэл байдаг тул та зургаар хэрхэн хайлт хийхийг манай өмнөх баримт шалгалтаас орж үзээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Шүүхээс гэм буруутай нь тогтоогдож ял эдэлж байгаа МУ-ын гавьяат тамирчин, олимпын медальт Н.Түвшинбаярыг 2024-2025 он солигдох үед гадуур хотоос зайдуу байшинд гэр бүлтэйгээ он гаргажээ” хэмээн түгээжээ.

Check document