Search

Жагсаалд оролцсон иргэдийн барьсан самбар дээрх үгийг өөрчлөн эвлүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1278

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ц.Элбэгдорж бол Монголын аврал”, “Монгол улсын сүүлчийн найдвар өнгөт хувьсгал” гэх мэт бичигтэй лоозон барин зогсож буй зураг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Жагсаалд оролцсон иргэдийн барьсан самбар дээрх үгийг өөрчлөн эвлүүлснийг Mever хэрэглүүрээр тогтоолоо.

2025 оны 1 дүгээр сарйн 11-нд болсон жагсаалын үеэр иргэдийн барьсан лоозон, шаардлагыг өөрчлөн фэйсбүүкт түгээжээ. Тухайлбал, СЭР Монголчуудаа нэртэй хуудаснаас эвлүүлсэн хэд хэдэн зургийг “ЖАГСААЛ гэнэ үү⁉. Монголыг дараагийн украйн болгох гэсэн сүнсээ худалдагсад ард түмний бухимдлыг сайхан ашиглаж байна. Хэрсүү байцгаа” гэх тайлбартай түгээсэн (архивласан хувилбар)нь нийт 238 реакц, 38 сэтгэгдэл авч, 312 удаа цааш түгээгджээ.(энд, энд бас энд).

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг бүрд эвлүүлэг орсон эсэхийг шалгахаар MeVer хэрэглүүрийг ашиглахад иргэдийн барьсан лоозон хэсэгт эвлүүлэг орсон байх магадлал 90-ээс дээш хувьтай байгааг харуулж байна (энд, энд, энд бас энд). Доорх зурагт шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг болон эвлүүлэг орсон эсэхийг харуулсан үр дүнг харьцуулан харууллаа.

2025 оны 01 дүгээр сарын 11-нд “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллага NTV телевиз, iToim.mn мэдээллийн сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага шууд дамжуулалт хийх үеийн бичлэгээс иргэдийн барьсан самбар дээрх бичгийг харах боломжтой.

Мөн Эрх чөлөөний эвсэл намын тэргүүн Б.Цацралын барьсан “Ц.Элбэгдорж Монголын аврал” гэсэн бичигтэй хар даавуу нь “Огцор” гэсэн лоозон байсныг өөрчилснийг олон зургаас харж болно. Бусад эх сурвалжаас зургийг хайхад Mongolian Press Agency (MPA)  гэрэл зургийн агентлагийн сайтад ”Агаарын бохирдол, татварыг эсэргүүцсэн иргэд Сүхбаатрын талбайд жагсаж байна” гарчигтайгаар 01 дүгээр сарын 11-ээс эхэлсэн жагсаалын зургийг цаг тухайд нь нийтлэн оруулжээ. Үүнд Эрх чөлөөний эвсэл намын тэргүүн Б. Цацралын “Огцор” гэх бичигтэй хар туг барин зогсож буй зургийг нийтэлсэн байна.

Мөн Ikon мэдээллийн сайтад 2025 оны 1 дүгээр сарын 11-нд “MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэй ашиглав” гэдэг тайлбартай фото мэдээнээс Б.Цацрал “Огцор” гэсэн бичигтэй хар даавуу барин зогсож буй зургийг харж болох юм.

Эх сурвалж: Ikon мэдээллийн сайт

Шалгасан зурагт эвлүүлэг орсон эсэхийг шалгах Mever хэрэглүүрийг ашиглахад Б. Цацралын барьж буй даавуун дээрх хэсэгт өөрчлөлт оруулсан байх магадлал 87 хувьтай байгааг харуулж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document