Search

Өнгөрсөн жагсаалын бичлэгийг одоо болж буй мэтээр түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1275

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жагсаалд уриалсан агуулгаар төрийн ордны өмнө олон хүн цугласан бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэг нь 2022 оны 12-р сарын 05-нд болсон “нүүрсний хулгайн” эсрэг жагсаалын бичлэг юм.

2025 оны 01 дүгээр сарын 11-нд төрийн ордны тойрон жагсаал цуглаан болж буйтай холбогдуулан өнгөрсөн жагсаал буюу 2022 онд болж байсан жагсаалыг бичлэгийг Фэйсбүүкт түгээсэн байна. Бичлэгт төрийн ордны урд талын шатанд олон хүн зогсож буй, цагдаа нар эгнэн зогссоныг харуулсан ба тайлбарт нь “Тэмцэх, босох цаг болсон” хэмээн тэмдэглэсэн байна.

Тус бичлэгийг People сэтгүүл Фэйсбүүк хуудас 11:04 цагт нийтэлсэн нь 6,200 гаруй лайк, 5,200 гаруй удаа цааш түгээгдээд байна.

Бид бичлэгийн эх сурвалжийг олохоор бичлэгийн хамгийн эхэнд (0:00) Techno Ulaanbaatar festival (архивлагдсан хувилбар) гэх Фэйсбүүк хуудсаас бичлэгийг хайхад 2023 оны 08 дугаар сарын 08-нд буюу өмнө нь болсон жагсаалын бичлэгийг түгээж байсан байна.

Зүүн талд шалгасан мэдээллийг зураг, баруун талд бичлэгийн эх сурвалж болсон хаяг

Энэ нь бичлэг нь өндөр хандалттай буюу 32 мянган лайк, 1,9 мянган коммент авч байжээ. Өөрөөр хэлбэл өмнөх жагсаалын өндөр хандалттай бичлэгийг хуулан авч түгээсэн байна.

Бид үргэлжлүүлэн бичлэгийг эх сурвалж, цаг хугацааг тогтоохоор хайхад энэхүү бичлэгийг 2022 оны 12 дугаар сарын 05-нд болсон “нүүрсний хулгайг” эсэргүүцсэн жагсаалын үеэр хийсэн байхаар байна. Бичлэгийн онцлог шинж тэмдгүүдийг тухайн үед түгж байсан зураг, бичлэгтэй харьцуулбал ижил дүрс, объектууд байгааг харж болно.

Зүүн талд шалгасан бичлэгийн зураг, баруун талд 2022 оны 12-р сарын 05-ны жагсаалын зураг (эх сурвалж: До. Доньдсүрэн)

Тодруулбал 2022 оны 12-р сарын 05-нд болсон жагсаалын зургийг бичлэгтэй харьцуулбал ижил шар хантаазтай цагдаа нар эгнэн зогссон болон Төв шуудангийн сурталчилгааны самбарт ижил сурталчилгаа байгаа зэргийг шууд ажиглаж болохоор байна. Мөн жагсагчдын ар талд мөсөн баримлуудыг эгнүүлсэн байгааг харж болно.

Жагсаал, цуглаантай холбоотойгоор олны анхаарлыг татах, сарниулахаар хуучирсан бичлэгийг дахин сэргээх тохиолдлууд байдаг ба бид өмнө нь жагсаал, цуглааны үеэр ижил баримт шалгалтуудыг хийж байсан (энд бас энд). Энэ удаа 2022 онд болсон жагсаалын бичлэгийг ашиглан өнөөдөр болж буй үйл явдал мэтээр бүрэн тайлбаргүй бичлэгийг түгээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document