2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Orgil Otgontugs нэртэй хаягаас “Жолоочийн хариуцлагын даатгал 700 мянган төгрөг болжээ” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг пост 7300 реакц, 2300 сэтгэгдэл авч, 4300 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Албан журмын даатгагчдын холбооны мэдээлснээр “Жолооч даатгалын гэрээ хийсэн сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчин, зам тээврийн осол гаргасан дараах тохиолдолд даатгалын суурь хураамжийн хэмжээг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцно” гэжээ. Үүнд,
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан,
- Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлэн зам тээврийн осол гаргасан,
- Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин зам тээврийн осол гаргасан,
- Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан тохиолдлууд багтана.
Уг журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Энэ талаар “Албан Журмын Даатгагчдын Холбоо”-оос тодруулахад, 2024 онд дээрх дөрвөн төрлөөр зөрчил, осол гаргасан тохиолдолд жолоочийн хариуцлагын даатгалын суурь хураамжийг 0.4 пунктээр нэмэгдүүлэн хурааж эхэлсэн” гэж мэдээллээ. Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журамд дурдсанаар Албан журмын даатгалын өнөөгийн үндсэн суурь хураамж:
- А ангилал: 12500 төгрөг
- В ангилал: 33000 төгрөг
- С ангилал: 42500 төгрөг
- D ангилал: 53000 төгрөг
- E ангилал буюу механизм: 12500 төгрөг байна. Энэхүү суурь хураамж дээр итгэлцүүрийн үзүүлэлтүүдээр харилцан адилгүй нэмж тооцох юм.
Жолооч бүр шинэчлэгдсэн журмын дагуу нэмэгдсэн өртгөөр хураамж төлөх бус зөрчил гаргасан тохиолдолд л үнийн дүн өснө. Өмнө дурдсан дөрвөн төрлөөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан тохиолдолд даатгалын суурь хураамжийн хэмжээг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцох юм. Мөн зөрчил, тээврийн хэрэгсэл зэргээс хамааран төлөх хураамжийн хэмжээ харилцан адилгүй байна.
Энэ есөн үзүүлэлтийг томъёонд оруулж, даатгалын хэмжээг бодно.
Жишээлбэл, эхний мөрийг харвал, том оврын автомашин барьдаг жолоочийн суурь хураамж 42,500, (D ангилал бол 53,000) төгрөг дээр өмнөх жилд даатгуулагчийн буруугаас болсон осол зөрчлийн тоо (Ж2), жолоочийн туршлага (Ж3), даатгуулсан хугацаа (Т3), даатгал авахдаа худал мэдээлэл өгч байсан эсэх (Ө2) зэрэг итгэлцүүрийн үзүүлэлтийг нэмж тооцох нь.
Эдгээр нэгж нь тус бүрдээ ялгаатай. Жишээлбэл, Ө2 гэж томъёолсон өмнө нь даатгалын нөхөн төлбөр авахдаа худал мэдүүлэг санаатай өгсөн нь тогтоогдвол 1.0 нэгж нь 1.3 болно гэжээ.
Шинэ журмаар хувийн эзэмшлийн суудлын автомашиныг жолоодох хүнийг хязгаарлаж (жишээ нь гэр бүлийн хоёр хүн), өөрийн буруугаар осол гаргаагүй, хэрэв осол, зөрчилд холбогдож даатгалаас нөхөн төлбөр авсан бол мэдүүлгээ үнэн зөв өгсөн байх гэх мэт олон шалгуурыг бодож даатгалын үнийг нэмэхээр болжээ. Гэхдээ энэхүү нэмэлт нь 700 мянган төгрөг гарахгүй. Харин олон жолооч барьж, өөрийн буруугаас осол зөрчил гаргаж байсан, том оврын автомашины хувьд 700 мянган төгрөг гарах боломжтой ажээ.
“Нүүрс тээврийн, нэр хязгаарлахгүй даатгуулж, осолд орж байсан машин дээр бодогдсон үнийг сэвж байна” гэжээ.
Амар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батзул цахим хаягтаа жишээ оруулсан байна. Тэрээр “Хамгийн гол өөрчлөлт та осол гаргадаг хариуцлагагүй жолооч бол таны итгэлцүүр нэмэгдэнэ. Дараагийн нэг гол өөрчлөлт нь жолоочийн нэр хязгаарлахгүй хийхээр итгэлцүүр өсч байна. Өмнө нь осол их хийдэг жолооч нар жолоочийн нэр хязгаарлахгүй даатгалаа хийж дахин дахин осол гаргадаг асуудлыг үүгээр цэгцэлж байгаа юм. Та өөрийн машиныг хэн жолоодохыг нэр заавал зааж өгөхийг зөвлөж байна. Хариуцлагагүй, осол хийдэг, туршлагаггүй жолоочоор бариулаад нэр заахгүй даатгавал эрсдэлтэй гэж үзэж үнэ нэмэгдэнэ. Гэхдээ энэ сошиалаар сэвээл байгаа шиг 700 мянга гарахгүй хувь хүний машин. Тэр үнэ бол нүүрс тээврийн нэр хязгаарлахгүй осолд орж байсан машин дээр бодогдсон үнийг сэвж байна” гэжээ.
- “Жишээ болгож 34 настай, жолоо барих 5 жилийн туршлагатай , В ангиллын тээврийн хэрэгсэлтэй жолоочийн шинэ журмаар бодогдох үнийг хязгаарлах ба хязгаарлахгүй хоёр тохиолдолд бодсоныг зургаар орууллаа. Улаанаар дугуйлсныг анзаарна уу” гээд дараах зургийг оруулжээ.
Жолоочийн тоо хязгаарлаагүй бол 39,600 төгрөг
Жолоочийн тоо хязгаарласан бол 71,783 төгрөг
Тэгэхээр суудлын автомашинтай, тав орчим жилийн жолоочийн туршлагатай, өөрийн буруугаас осол гаргаж, даатгалаас нөхөн төлбөр авч байгаагүй хүн 39,600-71,800 орчим төгрөгийг даатгалд төлөх юм байна.