Search

2024 оны дөрөвдүгээр сард нийтэлсэн бичлэгийн хэсгийг авч, утаатай холбон түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1271

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монголын утааг харахаар элэг хүн хүндрээд Америкаас очмооргүй байна” гэх тайлбартай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэгийн эх хувилбар 2024 оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн. Бичлэгийн тухай хэсэгт утааны талаар дурдаагүй.

2025 оны нэгдүгээр сарын 08-нд Бүү Март (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Монголын утааг харахаар элэг хүндрээд Америкаас очмооргүй болох юм” гэх тексттэй Ц.Элбэгдоржийн “Монголоо харахаар элэг хүндрээд байх юм” гэж хэлж буй бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 1,600 гаруй реакц, 1,600 орчим сэтгэгдэл авч, 187 удаа цааш түгээгджээ.

Шалгасан бичлэгийн эх хувилбар Elberdorj Tsakhia гэх албан ёсны фэйсбүүк хуудаст 2024 оны дөрөвдүгээр сарын 09-нд нийтлэгдсэн “Өглөөний мэнд! Оюун-Эрдэний бэлдэж цацсан бичлэгийг үзлээ. Хэдэн үг хэлье!” гэх тайлбартай бичлэгийн хэсэг байна. Тус бичлэгийн 1 минут 13 секундэд Ц.Элбэгдорж “Монголоо харахаар элэг хүндрээд байна” гэж ярьж буй хэсгийг доорх бичлэгээс харах боломжтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлэгтэй холбоотой хийсэн бичлэгийн хэсгийг тасдан авч, өөр тайлбартайгаар түгээжээ. Шалгасан мэдээлэлд нэмж бичсэн Монголын утаатай холбоотой зүйл яриагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document