Search

Шувуутай мөргөлдөж буй онгоцны бичлэгийг эвлүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1269

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нисэж буй онгоцтой олон тооны шувуу мөргөлдөж буй бичлэгийг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нисэж буй онгоцтой олон тооны шувуу мөргөлдөж буй бичлэгийг эвлүүлсэн бөгөөд онгоц, шувуу хоёр зэрэгцэж нисэх тохиолдол нь маш ховор юм.

2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Группын Админ нэртэй хуудаснаас нисэж буй онгоцтой олон тооны шувуу мөргөлдөж буй бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэг 1800 гаруй реакц, 130 сэтгэгдэл авч, 99 удаа цааш түгээгдсэн байна.  

Тухайн бичлэгийг шалгахын тулд зураг хэлбэрт шилжүүлэн хуурамч, эвлүүлсэн эсэхийг шалгадаг mever программ ашигласан. Шалгалтын үр дүнд 86 хувийн хуурамч байх магадлалтай байна. Уг программ нь улаан өнгөөр хуурамч байх магадлалтай хэсгийг, харин цэнхэр өнгөөр бодит хэсгийг тодруулж өгдөг. Мөн нарийвчилсан мэдээллийг шалгахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан Noiseprint++ хэмээх шүүлтүүрийг ашигладаг. 

Mever программаар илрүүлсэн үр дүнг дараах зургаар харууллаа

Дэлбэрэлтийн үеийн дүрсийг шалгахад 66%-ийн хуурамч байх магадлал илэрлээ. Дүрсийн байрлалаас харахад онгоц болон дэлбэрэлтийн хэсгийг эвлүүлсэн байх боломжтой байна.

Уг бичлэгийг оны өмнө болсон онгоцны ослын шалтгаан мэтээр түгээсэн нь олон нийтийг төөрөгдүүлэх магадлалтай юм.

Мөн онгоц болон шувуу нь ижил өндөрт, зэрэгцэн нисэх тохиолдол маш ховор бөгөөд санамсаргүй нөхцөлд л тохиолддог. Онгоц буух, хөөрөх үеэр шувууд ойртох эрсдэлтэй байдаг тул нисэх буудлууд шувуу үргээх арга хэмжээ авдаг байна.

Ихэнх шувууд 500 футаас (ойролцоогоор 150 метр) доош өндөрт нисдэг бол зарим нүүдлийн шувуу 8,000-9,000 метрийн өндөрт нисдэг байна. Харин онгоц (арилжааны нисэх онгоц) нь 9,000-12,000 метрийн өндөрт нисдэг. Энэ нь онгоц шувууны нислэгийн түвшнээс харьцангуй өндөрт нисдэг гэсэн үг. Түүнчлэн онгоцны нисэх дундаж хурд нь 800-900 км/цаг байдаг бол шувуудын дундаж нислэгийн хурд 50-100 км/цаг байдаг тул онгоцтой зэрэгцэж нисэх боломжгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document