2024 оны 12-р сарын 07-нд Stella_pikachu нэртэй Инстаграм хаягт “Хэзээ монгол хувцас хятадын биет бус өв соёл болчихсон юм” гэх тексттэй хятад эмэгтэй монгол хатдын дээлийг өмсөж буй бичлэгийг түгээжээ. Бичлэг 24 реакц, 15 сэтгэгдэл авч, 9653 хэрэглэгч үзжээ. Мөн Босоо Хөх Монгол Чойгоо нэртэй хуудаснаас “Хятадад хамаг өв соёл түүхийг чинь зараад дууслаа, заржил байг уу” гэх тайлбартай түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
![](https://i0.wp.com/mfcc.mn/wp-content/uploads/2024/12/Screenshot-2024-12-23-135250.png?resize=800%2C873&ssl=1)
Шалгасан бичлэгийн эх хувилбар нь @Xiaoming Douyin (Тиктокын хятад хувилбар) хаягт 2024 оны 11 дүгээр сарын 18-нд “3-р дугаар: Хамгийн гайхалтай угсаатны хэв маяг. Хятад, Монголын дээл хувцсыг Милан хотод авчирлаа” гэх тайлбартай нийтэлжээ. Уг хаягт олон үндэстэн, угсаатны хувцас өмсөж буй бичлэгийг цуврал болгон оруулдаг байна.
Шалгасан мэдээлэлд “Хэзээ Монгол хувцас хятадын биет бус өв соёл болчихсон юм” гэх текстийг оруулсан. Энэ нь Монгол дээл хятадын биет бус өв болсон мэт ойлголтыг өгч байна. Үргэлжлүүлэн “Монгол дээл соёлын биет бус өв” гэх агуулгаар хайхад Юнескогийн албан ёсны сайтын мултьмедиа архив хуудасны соёлын биет бус өв хэсэгт 2010 онд Монгол дээлийн соёл хэмээн оруулсан. Харин “Дээл хятадын биет бус өв” гэх агуулгатай мэдээлэл Юнескогийн албан ёсны сайт болон бусад сайтад огт байхгүй юм.
![](https://i0.wp.com/mfcc.mn/wp-content/uploads/2024/12/Screenshot-2024-12-23-135336.png?resize=766%2C774&ssl=1)