Search

Крис Хемсворт альцхеймер өвчнөөр оношлогдоогүй, харин өвчин үүсэх өндөр эрсдэлтэй нь ген шинжилгээгээр илэрсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1249

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Крис Хемсворт өөрийгөө альцхеймер буюу бага багаар дурсамж нь мууддаг өвчтэйг олж мэдсэн. Эхнэр нь өөрт нь онцгой дурсамж үлдээхийн тулд өөрийгөө хөгшрүүлж будсан” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Крис Хемсворт альцхеймер өвчнөөр оношлогдоогүй. Харин альцхеймер өвчин үүсэх өндөр эрсдэлтэй APOE4 генийг эцэг эхээсээ өвлөн авсан байна. Энэ нь өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг ч онош болохгүй юм.

 

2024 оны 12-р сарын 20-нд Anisuki нэртэй хуудаснаас “Chris Hemsworth яагаад чиний эхнэр 87 настай байгаа юм? Яагаад гэвэл би альцхеймер өвчтэй. Крис өөрийгөө альцхеймер буюу бага багаар дурсамж нь мууддаг өвчтэйг олж мэдсэн. Эхнэр нь өөрт нь онцгой дурсамж үлдээхийн тулд өөрийгөө хөгшрүүлж будсан” гэх тексттэй Крис Хемсвортийн эхнэртэйгээ болзоонд явж буй бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 1,300 гаруй реакц, 13 сэтгэгдэл авч, 33 удаа цааш түгээгдсэн байна.

Шалгасан бичлэгийн эх хувилбар нь Disneyplus кино стрийминг үйлчилгээ үзүүүлдэг платформын албан ёсны ТикТок хаягт 2023 оны 02 дугаар сарын 08-нд нийтлэгджээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт #LimitlesswithChrishemsworth  гэх хаштагийг ашигласан байна. National Geography-ийн хийсэн “Limitless with Chris Hemsworth”  баримттат цуврал нь 2022 онд цацагдсан ба 2025 онд хоёрдугаар бүлэг нь цацагдах аж. Уг цуврал хүний боломжит потенфиалын хил хязгаарыг судлах зорилготойгоор Крис Хемсворт бие бялбар оюун ухааны олон сорилтуудыг даван туулж буйг харуулдаг.

Крис Хемсворт альцхеймер өвчнөөр оношлогдоогүй. Харин альцхеймер өвчин үүсэх өндөр магадлалтай хэмээжээ.

Good Morning America нэвтрүүлгийн youtube сувагт 2022 онй 11-р сарын 18-нд нийтлэгдсэн “Крис Хемсворт альцхеймер өвчнөөр өвчлөх эрсдэлийнхээ талаар олж мэдсэнээ ярилаа” гэх мэдээллээр баримтат киноны хэсгийг оруулжээ. Уг хэсэгт Крис  эцэг, эхээсээ альцхеймер өвчний эрсдэлт APOE4 генийг удамшуулан авсан тухай гарсан байна. APOE4 нь хожуу үеийн альцхеймер өвчний хамгийн хүчтэй генетикийн эрсдэлт хүчин зүйл юм. Уг ген нь альцхеймер тусах магадлалыг жирийн хүнээс 8-10 дахин илүү болгодог байна. Гэхдээ түүний эмч уг эрсдэлийг бууруулахын тулд боломжит бүх зүйлийг туршиж үзнэ хэмээжээ.

Альцхеймер өвчний холбооны албан ёсны сайтад орсон мэдээлэлд эрсдлийн ген өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг ч яг өвчин үүсгэнэ гэсэн үг биш гэдгийг тайлбарласан байна. Мөн АНУ-ын насжилтын үндэсний хүрээлэнгийн албан ёсны сайтад орсон мэдээлэлд мөн “APOE4  генийг өвлөн авах нь  альцхеймерээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг ч APOE4 гентэй зарим хүн огт өвчин тусахгүй байж болно” хэмээжээ.

APOE генийн шинжилгээ нь ДНХ дэх APOE генийн төрлийг тодорхойлдог бөгөөд шинжилгээний үр дүн нь өвчний онош биш юм. Харин Өвчин үүсэх нөхцөлд нөлөөлж болох эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлдог байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document