Search

Зургаан жилийн өмнөх бичлэгийг энэ онд болсон мэтээр түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1248

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“У.Хүрэлсүх: Ямар айл юу түлж байгааг бүгдийг нь явж шалгана, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

2018 оны Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бичлэгийн зарим хэсгийг таслан авч тодорхой тайлбаргүй, одоо болж буй үйл явдал мэтээр түгээж олон нийтийг төөрөгдүүлжээ.

2024 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр Өнөөгийн Монгол-Mongolia Today нэртэй хуудсаас “У.Хүрэлсүх: Ямар айл юу түлж байгааг бүгдийг нь явж шалгана, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ. Уг пост 460 реакц, 482 сэтгэгдэл авч, нэг мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ тухайн үйл явдлыг энэ онд болсон мэтээр төөрөгдүүлэн мэдээлж, зарим хэсгийг зориудаар тасалж, тодорхой тайлбаргүйгээр тараажээ. Энэ нь олон нийтийг төөрөгдүүлэхэд хүргэж, хуурамч ойлголт үүсгэсэн байна.

Бичлэгийн гарал үүсэл:

Энэхүү бичлэг нь 2018 онд, У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаал хашиж байх үедээ хийсэн албан ёсны мэдэгдэлтэй холбоотой юм. Бичлэгийг зохион байгуулалттайгаар хэсэгчлэн ашиглаж, эх контекстээс нь хассан нь уг мэдэгдлийн анхдагч зорилго, агуулгыг алдагдуулжээ. Дараах шалтгаанаас үүдэн төөрөгдүүлсэн мэдээлэл гэж дүгнэж байна.

  1. Он цагийг зөрүүг ашигласан: Бичлэгийг 2018 онд болсон үйл явдалтай холбож тайлбарлахын оронд одоогийн үйл явдал мэтээр олон нийтэд тараасан. Энэ нь мэдээллийг хүлээн авч буй хүмүүсийг төөрөгдүүлж, буруу дүгнэлт хийхэд нөлөөлсөн.
  2. Агуулгыг хассан: Бичлэгийн зарим хэсгийг тасалж, анхдагч эх сурвалжийн бүрэн утга, тайлбарыг оруулахгүйгээр түгээсэн.
  3. Сэтгэгдэл ба хуурамч хандлага: Бичлэгийн доорх сэтгэгдлийн хэсэгт санаатайгаар хуурамч, сөрөг хандлага бүхий сэтгэгдэл нэмсэн нь олон нийтийн санаа бодлыг тодорхой чиглэлд удирдах зорилготой байж болзошгүй. Үүнийг астротурфинг гэж нэрлэдэг. Энэ нь хэн нэгний үзэл санааг олон хүн дэмжиж эсвэл эсэргүүцэж байгаа мэт хуурамч “нотолгоо” үүсгэж, хуурамч мэдээлэл түгээхийг хэлнэ.

Үүнээс үүдэн нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хуваагдал үүсгэх, маргаан дэгдээх нөхцөлийг бүрдүүлж болзошгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document