Search

“Тог тасрах үед дөрвөн хүүхэд гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан” гэх худал мэдээлэл түгжээ 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1239

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн 4 жаахан хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж тэнгэрт дэвшижгэх мэдээллийг түгээжээ.  

Баримт шалгалтын үр дүн

Онцгой байдлын байгууллагад энэ төрлийн дуудлага бүртгэгдээгүй буюу худал мэдээлэл болохыг мэдэгдсэн. 

2024 оны 12 дугаар сарын 12-нд Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн 4 жаахан хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж тэнгэрт дэвшиж. Хараал идсэн хүүхдэд ээлгүй новшийн нийгэм гэсэн мэдээлэл Фэйсбүүкт түгэн өндөр хандалт (энд бас энд) аваад байна.

Бид мэдээллийг албан эх сурвалжаар баталгаажуулахад дээрх үйл явдал бүртгэгдээгүй болохыг анхааруулсан байна.

Бид мэдээллийн түгсэн байдлыг ажиглахад “Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн 4 жаахан хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж тэнгэрт дэвшиж…” зэргээр ижил тайлбартай олон хаягуудад түгсэн (энд, энд бас энд) байсан ба тодорхой эх сурвалжуудыг дурдаагүй байна.

Харин Онцгой байдлын ерөнхий газраас (ОБЕГ) эдгээр постуудтай холбоотой албан ёсны мэдэгдэл 12 дугаар сарын 13-нд танилцуулсан. Уг мэдэгдэлд дээр тайлбарласан тохиолдол бүртгэгдээгүй болохыг онцлон тус мэдээллийг түгээхгүй байхыг зөвлөсөн байна.

Мэдэгдэлд Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу 12 дугаар сарын 12-нд ийм төрлийн дуудлага бүртгэгдээгүй болно. Тиймээс нийгмийн сүлжээнд тархаж байгаа тус мэдээллийг түгээхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байхыг зөвлөж байна. гэжээ. 

Хүүхдүүд гэртэйгээ шатсан гэх мэдээллийн талаарх мэдэгдэл, Эх сурвалж: ОБЕГ

Цахимд орчимд энэхүү мэдээллийг оруулахдаа цахилгаан эрчим хүчний хязгаарлалттай холбогдуулан олон нийтийн анхаарлыг татах, хандалт авах, өдөөн турхирах зорилгоор санаатайгаар түгээсэн байж болзошгүй юм. Иймд цахим орчинд түгж буй баталгаатай эх сурвалжгүй, эргэлзээтэй мэдээлэлд хэрсүү хандаж, нягталсны үндсэнд хуваалцаж байхыг зөвлөж байна.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document