2022 оны бичлэгийг одоо болж буй мэтээр түгээж, төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1221

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Жагсаал хийнэ гээд мөнгө авсан хүмүүс арга ядаж байна…” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

2022 оны бичлэгийг одоо болж буй мэтээр түгээхдээ богино хугацаанд олон хаягаас зэрэг оруулсан нь зохион байгуулалттай үйл ажиллагааг илэрхийлж байна.

2024 оны 11 дүгээр сарын 26-ны 17:03-аас 18:03-ын хооронд нэг цагийн турш 20 гаруй Фэйсбүүк пэйж “Жагсаал хийнэ гээд мөнгө авсан хүмүүс арга ядаж байна…” гэсэн ижил гарчигтай бичлэгийг дууг нь хааж, зохион байгуулалттайгаар түгээжээ.

Зургийн тайлбар: Хуучин бичлэгийг хуурамч тайлбартай түгээсэн хаягуудын жишээ

Уг түгээсэн бичлэг нь 2022 оны 12 дугаар сард нүүрсний хулгайн эсрэг гэсэн шаардлагатай жагсаалын бичлэг аж. Харин 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болсон тайван жагсаалыг энд, энд болон эндээс үзээрэй.

Мөн доорх 2 зургаас 2022 он болон 2024 оны 11 дүгээр сарын 26-нд болсон жагсаалын бичлэгийг харьцуулсныг үзнэ үү. Харьцуулалтаас үзвэл, 2024 оны 11 дүгээр сарын 26-нд болсон жагсаалын лайв бичлэгт төрийн ордны баруун талд Монгол Улсын төрийн далбааг байршуулсан байхад, түгээсэн бичлэгт байхгүй байна. Энэ нь хоёр өөр бичлэг гэдгийг харуулж байна.

Дүгнээд хэлбэл, хуучирсан, өмнө нь болж өнгөрсөн бичлэг, зургийг одоо болж буй мэтээр түгээж төөрөгдүүлэх явдал түгээмэл байдаг тул аливаа зураг, бичлэгийг сайтар хянаж, одоо болж буй мэдээ, мэдээлэлтэй харьцуулж үзээрэй.

Мөн хуурамч мэдээллийг түгээсэн эх сурвалжуудаар хаанаас, ямар зорилгоор явуулж буй үйл ажиллагаа гэдгийг нь таамаглаж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document