Умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 60 хувийг эзэлдэг Ази тивд Монгол Улс дөрөвдүгээрт байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1209

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол улс умайн хүзүүн хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-т алга, нэг ч юмаараа анхаарал татсан орон биш юм байна гэж баярлалаа гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны байдлаар дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын 662,301 тохиолдол бүтгэгдсэнээс 60 хувь нь буюу 397,082 нь Азид бүртгэгдсэн байна. Харин Азийн орнуудаас Монгол Улс 100,000 хүн тутамд ноогдох хавдрын тохиолдлоор 4-т жагсаж, хавдрын шалтгаант үхлийн  тохиолдлоор 5-т жагссан.

2024 оны арван нэгдүгээр сарын 19-нд Tserenkhuu Ishtseden нэртэй хаягаас “Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдрын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна Хүүхэд аятай баярлав хэхэ” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 449 реакц, 49 сэтгэгдэл авч, 47 удаа цааш түгээгджээ.

  • Энэ нь “умайн хүзүүний хорт хавдраас айх хэрэггүй, эхний 50-д байхгүй” гэх ойлголт өгөхөөр байгаа ч хорт хавдрын ажиглалтын жагсаалтыг 100 мянган хүн ам тутамд ногдох тоогоор гаргадгийг дурдаагүй. Түүнчлэн умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувийг эзэлдэг Ази тивд Монгол Улс дөрөвдүгээрт байна.

Шалгасан мэдээлэлд “Монгол Улс умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд эхний 50-т ч байхгүй байна” гэх агуулгыг дурдсан. ДЭМБ-ын Хорт хавдрын судалгааны олон улсын агентлагаас гаргадаг хорт хавдрын ажиглалтын жагсаалтыг 2022 оны байдлаар гаргажээ. Тус жагсаалтад Монгол Улс 100,000 хүн тутамд 20.2 умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлоор дэлхийд 53-т жагссан байна.

2022 оны байдлаар дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрын 662,301 тохиолдол бүтгэгдсэн. Үүнээс 60 хувь нь буюу 397,082 нь Азид бүртгэгдсэн байна.

Умайн хүзүүний хорт хавдрын талаас илүү хувийг эзэлж буй Азийн орнуудаас Монгол Улс 100,000 хүн тутамд ноогдох хавдрын тохиолдлоор 4-т жагсаж, хавдрын шалтгаант үхлийн  тохиолдлоор 5-т жагссан байгааг доорх зургаас харах боломжтой.  

Шалгасан мэдээлэлд дурдсанчлан умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлоор дэлхийд эхний 50-д биш 53-т жагссан ч умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын талаас илүү хувийг эзэлдэг Азийн бүсэд Монгол улс хавдрын тохиолдлоор 4-т, хавдрын шалтгаант нас баралтаар 5-т жагссан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document