2024 оны 11 дүгээр сарын 18-нд erennews.mn Фейсбүүк хуудас 2023 оны 09 дүгээр сард эхэлсэн “Ногоон автобусны хэрэг”-тэй холбогдуулан автобусны сандлыг саваагаар цохих үед их тоос бужигнаж байгааг харуулсан бичлэгийн хамт “Дуулиант ногоон автобусны дурын нэг сандлыг тухайн үед тестэлж үзэхэд ийм байсан. Тэгвэл яг одоо Нийтийн тээврийн шугаманд явж буй автобуснууд ямар байгаа бол…” гэх тесктийг нийтлэн түгээжээ.
Бид бичлэгийн эх сурвалжийн зургаар хайж олсон ба энэхүү бичлэг нь ногоон автобусны бичлэг биш болохыг дараах баримт шалгалтаас уншин танилцаарай.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид бичлэгийн хэсгийг Google хайлтын системд хайхад (архивлагдсан хувилбар) гарч ирсэн илэрцээр энэ бичлэг нь өмнө интернет орчинд олон хаягт нийтлэгдэж байсан ба бид бичлэгийн анхдагч эх сурвалж байж болох хаягийг олсон. Тодруулбал тус бичлэг нь 2012 оны 02 дугаар сарын 01-нд mrca993 гэх хаяг нийтлэгдэж байсан ба бичлэгийн тайлбарт мэдээж “ногоон автобус”-ны талаар огт дурдаагүй байсан.
Түүнчлэн Монголд импортлогдсон ногоон автобусны суудлын зургийг (архивлагдсан хувилбар) бичлэг дэх суудалтай харьцуулбал ижил биш болохыг харж болохоор байна.
Бичлэг дэх сандал хөх өнгөтэй судалтай байхад “ногоон автобус”-ны сандал судалгүй дан хөх өнгөтэй байна.
“Ногоон автобус”-ны дурын нэг сандал бичлэг дээрх шиг тоостой байсан гэх бичлэг нь Монголд импортлогдсон автобусны бичлэг биш бөгөөд харин олон жилийн өмнө түгж байсан бичлэгийг Монголд болсон мэтээр түгээжээ.