2024 оны арван нэгдүгээр сарын 01-нд Od Bill нэртэй хаягаас “Сүүлийн жилүүдэд спортын төрөл шахуу болтлоо хөгжөөд байгаа энэ төрлийн нэгэн тэмцээний үеэр энэ зүйл тохиолджээ” гэх тайлбартайгаар хүн алгадуулсны дараа царай нь мурийж буй богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Мөн бичлэг дээр “Тэмцээний үеэр болсон аймшигт явдал” гэх тексийг оруулсан байна. Тус бичлэг нь нийт 1,600 гаруй реакц, 97 сэтгэгдэл авч, 109 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн доод хэсэгт “Power Slap” гэх үгтэй лого харагдаж байна. Youtube-ээс “Power Slap” гэж хайхад бичлэгийн эх хувилбарыг @powerslap гэх youtube сувгаас оллоо. Бичлэгийн эх хувилбар нь 2024 оны долоодугаар сарын 01-нд @powerslap youtube сувагт нийтлэгджээ. Тус бичлэгээс харвал цохиулаад унаж буй эрэгтэйн нүүр огт далийгаагүйг харж болох юм.
Шалгасан бичлэг болон бичлэгийн эх хувилбарыг харьцуулж доорх зурагт харуулав.
Power Slap гэж юу вэ?
Power Slap нь дэлхийн анхны алгадалтын тулааны байгууллага бөгөөд АНУ-ын Невада мужийн Атлетикийн хорооноос зөвшөөрлөө авч байжээ. Тэрээр холимог тулааны урлагийн байгууллага болох UFC-ийн гүйцэтгэх захирал Дана Уайтын удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг байна. 2023 оноос “Power Slap: Road To Title” гэх телевизийн нэвтрүүлгийг АНУ-д TBS сувгаар олон улсад Rumble сувгаар цацагдсанаар олонд танигджээ. Тэмцээнд оролцогчид хэн түрүүлэхээ шодсоныхоо дараа бие биеийнхээ нүүр рүү алгаддаг байна. Алгадахдаа ямар нэг тоног, төхөөрөмж, гоёл зэрэг зүйлгүйгээр нүцгэн гараараа нүднээс доогуур, эрүүнээс дээш алгадаж аж. Харин бүх оролцогч амны болон чихний дотор талд хөвөн даавуун хамгаалалт зүүх ёстой бөгөөд зүүхгүй бол тэмээнд оролцохыг зөвшөөрдөггүй тухай power slap тэмцээний албан ёсны сайтын дүрэм хэсэгт тэмдэглэжээ.